Архи ОХУ-ын хамгийн эрэлттэй 50 барааны жагсаалтаас хасагджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Архи ОХУ-ын хамгийн эрэлттэй 50 барааны жагсаалтаас хасагджээ

Архи ОХУ-ын хамгийн эрэлттэй 50 барааны жагсаалтаас хасагджээ

2020 оны эхний долоон сарын байдлаар оросууд архи худалдан авах нь мэдэгдэхүйц багасч, оронд нь пиво зэрэг өөр уух зүйл худалдаж авах болсон нь харагдаж байна.

ОХУ-ын хамгийн том архины хоёр сүлжээ болох Красное & белое, Бристол нарын 130 мянга гаруй баримтыг судалж үзээд судлаачид оросууд архинаас илүү пиво уудаг болсныг баталжээ. Энэ оны эхний долоон сарын хугацаанд шар айраг сар бүрийн хамгийн эрэлттэй согтууруулах ундааны жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин ЗХУ-ын эрин үеийг байлдан дагуулж байсан архи хэмээх ундаа дээрх жагсаалтын эхний 50-д ч багтахаа байжээ.

1980, 1990-ээд онд бид архи уусан согуу орос хүнийг хаа сайгүй харж байсан бол өдгөө оросууд германчуудаас бага алкохоль хэрэглэдэг болж, шинэ кафе, паб зэрэг газрууд нийгмийн соёлыг өөрчилж, задгай шар айргийг хамгийн хүсэмжит ундаа болгосон байна.

Түүнээс гадна 2020 он гарснаас хойш бүх бараан дундаас хамгийн их зарагдсан бараа амны хаалт болжээ. Мөн судлаачдын дүгнэснээр оросууд хөл хорионд орсноос хойш энгийн үеийнхээсээ илүү их уудаг болсон байна. Үүнийгээ дагаад байрнуудын ойролцоох дэлгүүрүүдийн ашиг тогтвортой байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж