Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа.  Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь:

–  Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил

–  Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд

–  Үйлдвэрийн цахилгаан станц

–  Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай. Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд ажил хуваарийн дагуу явж байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ. Компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж амжилт хүслээ. Тэрээр Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм. Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Энэ хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсөх юм. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжинө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хө 2020-08-19 223.219.90.195

Дорнодын Петро Чайна компанийн газрын тос олборлох гэрээг цаашид сунгамааргүй байна. Хэр зэрэг нөөцтэй юм, Монголд газрын тос олборлоод олон жилийн нүүр үзэж байна, секунт тутам газрын тос олборлож Хятад руу зөөдөг сурагтай, гэтэл Монгол гаднаас газрын тос худалдаж авдаг хэвээрээ. Ийм ажлыг эхэлж санаачилж, оролцсон хүмүүс том нүгэл үйлдсэн гэж үзэж байна.

Avatar

H 2020-08-19 202.126.89.153

Eniig Bytekhgyi gej olon erdemten khelsen shyydee! Odoo byr Orosoos neft avna gej bna? Yamar yalgaa bnaa Orosuud benzintei adil yneer l ogiishdee? Kheden Pop nokhdyyd ene ulsaar toglood duuslaa! 1 nokhor tomor zam barins geed 10 jil togloj bna! Arai l mair doromjlokh yumdaa! Oyuntuya gdg s** Khentii d baakhan ylgeriin shoroo ovoolj mongo ugaaj bna! Yamar budyyn zyrkhtei khymyys ve? Olnii zovlon ta nar deer buuna daa!!!

Avatar

Зочин 2020-08-19 103.206.195.230

Оросоос газрын тос авах тухай хэн ч, юу ч яриагүй бна шүү дээ.

Avatar

J. Erka 2020-08-19 66.181.161.98

Монголын хөрсөн дор байгаа нефтээ нэрж ашиглах технологи нэвтрүүлнэ гэж бодох юм. Манай нефть өтгөн, чанаргүй, парфин ихтэй гэж зарим хүн ярьдагч хятадууд өөрсдөө маш их нефтьтэй хирнээ "тэр муу" дүнтэй нефтьрүү шуналтаад, үхэлдээд байгааг ер ойлгодоггүй. Намайг бага байхад өнгөрсөн зууны 50-иад онд 2-р зэргийн бензин гээд машиндаа хийгээд явж л байсан … харин дараа нь том болоод сонсоход эдийн засгийн үр ашиггүй ч гэх ярьж байж билээ. Бидэнд бодит өртөгтэй, сайн бүтээгдэхүүн хэрэгтэй шүү ..

Avatar

Зочин 2020-08-19 202.55.188.86

Сайханбилэгийн засгийн үёд энэтхэгээс 1 тэрбумын хөнгөлөлттэй зээл авч нёфт боловсруулах үйлдвэр барихаар болсон ухнаа ухнатсаар 5 6 жил болж байна урагшгүй ухна

Avatar

зочин 2020-08-19 203.91.116.154

газрын тосоо татах ган хоолойны төсөв байхгүй гэж түрүүхэн энэ авгай ярьсандаа

Avatar

ЗОЧИН 2020-08-19 202.131.233.190

ОХУ-ААС ТҮҮХИЙ НЕФТЬ АВЧ БОЛОВСРУУЛАХ ГЭЖ БУЙ БОЛ ЭНЭ ҮЙЛДВЭР ОГТ ХЭРЭГГҮЙ,ОДОО ОХУ-ААС ИМПОРТООР АВЧ БУЙГААС ЯЛГААГҮЙ,ХАРИН Ч ЗАРДАЛ ИХ ГАРНА,ГОЛ НЬ ГАДНААС ХАМААРАЛТАЙ ХЭВЭЭР БНА,ТАМСАГААС ХЯТАДУУДЫН ЗӨӨЖ БУЙ НЕФТИЙГ НААШ НЬ ТАТАЖ БОЛОВСРУУЛАХ БОЛ САНАА НЬ ЗӨВ,ГЭХДЭЭ ТЭР НЕФТИЙГ ЯАЖ ӨӨРИЙН БОЛГОХ,ЯАЖ ТЭЭВЭРЛЭЖ АВЧРАХ НЬ ЧУХАЛ,ГАН ХООЛОЙГООР ШАХАЖ АВЧРАНА ГЭДЭГ ТЕХНИК ТЕХНОЛОГИйн ХУВЬД БАРАГ БОЛОМЖГҮЙ,ТӨМӨР ЗАМААР БОЛ ХАМГИЙН ЗӨВ,ЭНЭ ҮЙЛДВЭР 2025 ОНООС НААШ АШ-Д РОХГҮЙ БАЙХАА.

Avatar

shal hudalaa burjee.. 2020-08-19 192.82.75.117

za buraad l harin tvvhii tosiig hyamd zardag ch dee.deer olon zuun hvn ajilaj tsalin holstoi bolonoo.deer teebereltiin zardal hed dahin buurj ashigtai garanaa..

Avatar

Tur 2020-08-19 66.181.182.149

ter boltol zuuguud duusgajchihgui bizdee er n zogsooj bolohgui yu uu…30-40 toniin mashinuud udurt heden zuugaaraal garch baina shuu..uildveriin surgaar bur ihslee….

Avatar

Зочин 2020-08-19 64.119.22.240

Дамжуулах хоолойн санхүүжилтээ шийдээгүй л бнда Хаанаас мөнгө олно доо 400 сая $

Avatar

Зочин 2020-08-19 192.82.74.159

Тэнэгvvд энэнд нь итгээд байгаам байхдаа очоод нэг хараасай тэнд нь юу ч эхлээгvй эхлэх ч гvй жэнкогын төмөр зам барьж байгаа гээд хүүхэлдэйн кино хэдэн жил үзүүлдэгтэй яг ижил наадуул чинь сайн мэдэж байгаа тэр тавьсан зам нь хог болоод дуусна улсын мөнгө өвдөх биш

Avatar

Зочин 2020-08-19 66.181.170.73

газрын тосоо яаж тээвэрлэх гэж байгаа юм болоо нэг л бүрхэг мэдээлэл тунхагийн шинжтэй мэдээлэл тараахаас биш яг тодорхой тооцоо судалгаатай тоо баримт алга байна ш дээ. ер нь бол анх энэтхэгийн өгсөн тэрбумаар үйлдвэр болон газрын тосоо хоолойгоор тээвэрлэх хоолойг барина гэж байх шиг байсан сүүлдээ хоолойны мөнгө хэрэгтэй ухааны үг унагаад байгаа шүү.

Avatar

Зочин 2020-08-19 202.55.188.88

газарын тосоо хаанаас авах юм бол.Сураг ажиг дуулав уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж