Японы эзэн хаан Филиппинд айлчлав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан Филиппинд айлчлав

 

Японы эзэн хаан Акихито эхнэрийнхээ хамт Филиппин улсад өнөөдөр /I.26/ айлчилж байна. Японы эзэн хаан Филиппинд дөрвөн өдрийн хугацаанд саатах аж.

 

Япон улс дэлхийн II дайны үер Филиппинийг эзлэн түрэмгийлж байсан юм. Манила хотыг эзлэхээр довтолсон 1945 оны Японы дайралтын эсрэг Филиппин, АНУ-ын хамтарсан арми тулалдаж байв. Энэ дайнд олон гэм зэмгүй хүний амь үрэгдсэн болохыг Японы эзэн хаан Акихито харамсан дурсжээ. Өдгөө 82 настай эзэн хаан Акихито Филиппинд дайнаар амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэх гэнэ.

 

Япон, Филиппин улсын харилцаа дайнаас хойших 70 жилийн хугацаанд илэрхий сайжирсан юм. Япон нь Филиппиний хамгийн том донор орнуудын нэг аж. Бээжингийн цэргийн хүчирхэгжилт болон Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаас үүдэн хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам нэмэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж