Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд болж, 9.7 хувиар буурсныг зарлаад байна.

ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд -4.9 хувьд хүрч буурна гэж таамаглажээ. Цаашид цар тахлын 2 дахь давалгаа бий болж, нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл өндөр байгааг ч олон улсын байгууллагууд анхааруулж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ОЕСР)-ын 2020 оны 6-р сард танилцуулсан “Эдийн засгийн төлөв” тайланд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хоёр дахь давалгаа тархсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 2.8 хувь байх ба эдийн засаг сэргэж, 2019 оны түвшинд эргэн очиход хамгийн багадаа 2 жил шаардагдана гэжээ.

Дээр дурдсан нөхцөл байдал нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад ”0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн заалтуудад заасан нөхцөлүүдийг үүсгэж, төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлага бий болгосон байна.

Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсгийн “2020 онд 5.1 хувиас” гэснийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан тохиолдол арилах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг баталснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв, түүний тодотголын уялдаа холбоо сайжрах юм.

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж