Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.

Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс намуудыг оролцохыг албан ёсоор  бүртгэлээ.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам эвсэл хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Сонгуулийн хуулинд заасны дагуу тав хоногийн дотор нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлүүдэд сонгуульд оролцох тухай шийдвэрийг нь өнөөдөр гардуулж байна. Хуулинд заасны дагуу нэр дэвших үйл ажиллагааг явуулна. Мөн нийслэл дүүргийн сонгуулийн хэсгийн хороод байгуулагдсан. Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж