“Коронавирус мутацид орох тусам аюул багасна” | News.MN

“Коронавирус мутацид орох тусам аюул багасна”

“Коронавирус мутацид орох тусам аюул багасна”

“Коронавирус мутацид орох тусам аюул багасна”

Сүүлийн үед коронавирус мутацид орж, улам хүчирхэг, аюултай болсон тохиолдол хэд хэдэн оронд бүртгэгдээд байгаа билээ. Энэ нь хүмүүсийн санааг ихээр зовоож, айдас түгшүүрт автуулж байгаа ч эрдэмтдийн үзэж буйгаар коронавирус илүү халдвартай болсноор үхлийн аюул нь багасч магадгүй гэнэ.

Тухайлбал Европ, умард Америк, Азийн зарим хэсгүүдэд тархсан D614G мутацаар өвчилсөн хүмүүс нас барах эрсдэл өмнөхөөс бага байсан аж. Ийнхүү коронавирус эрчимтэй хувьсах нь магадгүй сайн зүйл хэмээн Сингапурын үндэсний их сургуулийн ахмад эрдэмтэн, олон улсын халдварт өвчний нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Пол Тамбия хэлжээ.

Тамбия вирусүүд байгалийн жамаар хувьсахдаа аль болох удаан амьд байхын тулд хор хөнөөл нь улам багассаар байдаг хэмээн онцолсон аж. Учир нь вирус тээгчээ түргэн устгачихвал өөрөө ч төд удалгүй үхдэг гэнэ.

“Вирус бол аль болох илүү олон хүн, амьтанд халдварлах зорилготой болохоос биш алахдаа гол нь биш. Учир нь вирус өөрийн тээгчээ хоргодох байр, хүнсний эх үүсвэр болгон ашигладаг” хэмээн Тамбия тайлбарлажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 39.115.114.99

Харин ч илүү халдвартай болоод б

Avatar

ОНОМ 2020-08-19 119.40.98.106

Доор бичсэн улс гоё тайлбарласан. Браво… гэхдээ яахавдээ сэтгүүлчийг хараагаад яахав. Сэтгүүлчийн үүрэг үнэн мөнийг олох, тэрнийг мэдээлэх биш гэж бүр хичээл дээр нь заадаг юмаа. Учир нь тухайн үеийн мэдэж авсан юмаа мэдээлэх л үүрэгтэй. Тэр нь үнэн мөн, эсвэл баталгаатай энэ тэр, шу энэ тэр огт хамаагүй тул тэд хариуцлага хүлээдэггүй юм шүү. Вирус нь амьд амьтан гэхэд хаашаа ч юм. Гэхдээ амьдралын салшгүй нэг хэсэг мөн юм шиг байгаа юм. Тэгээд энэ амьдралыг эволюцээр урагшлахад хэрэгтэй эд.

Avatar

Биологич 2020-08-19 103.26.193.93

Вурусын зорилго … гэж юу байх вэ дээ. Өвчүүлэх чадвар султай мутантууд нь илүү олон хүнд халдварлах боломжтой гэж бичээч дээ мулгуу орчуулагч минь …

Avatar

Зочин 2020-08-19 182.160.36.236

yamar ch amid biet udaan amidarch ur udmaa uldeeh sonirholtoi. ovchluulsen eznee buyu ooriin amidrah orchnoo turgen uhuuleed baival ter virusiin ug omog tsaash amidrah argagui bolj baigaliin jamaaraa uhne. Harin ovchluulsen hunee uhuuleheergui amid yavah hemjeenii baival ter hun ni uhelgui tsaash olon hund damjuulj ter omgiin virus orgon hemjeend tarhanaa l gesen ug. Baigaliin jamaaraa hunii bied ih hor honool uchruulahaargui ni tsaashdaa amidraad yavnaa l gesen ug dee. ENGIIN UGEER TAILBARLAVAL

Avatar

зочин 2020-08-19 66.181.185.104

хэ хэ энэ эрдэмтэд гэж бас худлаа гарууд юмаа даа хүн тѳрлѳхтѳнд янз бүрийн мэдээ түгээж тоглох юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж