Сүүлийн үед коронавирус мутацид орж, улам хүчирхэг, аюултай болсон тохиолдол хэд хэдэн оронд бүртгэгдээд байгаа билээ. Энэ нь хүмүүсийн санааг ихээр зовоож, айдас түгшүүрт автуулж байгаа ч эрдэмтдийн үзэж буйгаар коронавирус илүү халдвартай болсноор үхлийн аюул нь багасч магадгүй гэнэ.
Тухайлбал Европ, умард Америк, Азийн зарим хэсгүүдэд тархсан D614G мутацаар өвчилсөн хүмүүс нас барах эрсдэл өмнөхөөс бага байсан аж. Ийнхүү коронавирус эрчимтэй хувьсах нь магадгүй сайн зүйл хэмээн Сингапурын үндэсний их сургуулийн ахмад эрдэмтэн, олон улсын халдварт өвчний нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Пол Тамбия хэлжээ.
Тамбия вирусүүд байгалийн жамаар хувьсахдаа аль болох удаан амьд байхын тулд хор хөнөөл нь улам багассаар байдаг хэмээн онцолсон аж. Учир нь вирус тээгчээ түргэн устгачихвал өөрөө ч төд удалгүй үхдэг гэнэ.
“Вирус бол аль болох илүү олон хүн, амьтанд халдварлах зорилготой болохоос биш алахдаа гол нь биш. Учир нь вирус өөрийн тээгчээ хоргодох байр, хүнсний эх үүсвэр болгон ашигладаг” хэмээн Тамбия тайлбарлажээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ