АНУ-д 5 жилийн дараа тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ | News.MN

АНУ-д 5 жилийн дараа тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-д 5 жилийн дараа тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-д 5 жилийн дараа тарваган тахлын тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Калифорни мужийн Саут Лейк Тахо хотод даваа гаригт /2020.08.17/ тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн байна. Тус мужийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр халдвар авсан өвчтөнг гэрт нь тусгаарлан эмчилж байгаа аж. АНУ-д сүүлийн таван жилд хүнээс тарваган тахал илэрсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

АНУ-ын хувьд халдвар авсан хэрэм, жирх болон бусад мэрэгч амьтны бүүрэгнээс /бөөс/ хүмүүс халдвар авах тохиолдол гардаг байна.

Дээрх өвчтөний хувьд Тахо нуурын эрэг орчмоор нохойгоо салхилуулж байхдаа бүүрэгт хазуулсан байж болзошгүй гэж мужийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд үзэж байгаа аж. Хамгийн сүүлд 2015 онд мөн л Калифорни мужийн Йосимити үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хүн тарваган тахлын халдвар авч, хоёулаа эмчлүүлж эдгэрсэн байна.

Тарваган тахал нь халдвартай амьтан эсвэл хүнтэй харьцсанаас ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа халуурах, дотор муухайрах, сулрах, тунгалгийн булчирхай хавдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг халдвар өвчин юм. Энэ өвчин нь эрт илрүүлж чавдал антибиотик эмчилгээгээр эмчлэгддэг ч цаг хугацаа алдах тусам үхэлд хүргэж болзошгүй аюултай өвчин. Дундад зууны үед Европт дэгдэж, олон арван сая хүнийг үхэлд хүргэсэн бөгөөд Европчууд “Хар тахал” хэмээн нэрлэдэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 39.115.114.99

Өвчин болгон тархаад яасан газар вэ

Avatar

Зочин 2020-08-19 39.115.114.99

Хятадууд байх

Avatar

Зочин 2020-08-19 103.212.116.107

Монгол хүн биш бээз?Дуракууд боогоод сууж бхаас сийхгүй шүү

Avatar

Зочин 2020-08-19 202.131.240.170

South Lake Tahoe geech!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж