Бүсээ тэргүүлсэн Милвауки Бакс, Лос Анжелес Лэйкерс багууд хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Бүсээ тэргүүлсэн Милвауки Бакс, Лос Анжелес Лэйкерс багууд хожигдлоо

Бүсээ тэргүүлсэн Милвауки Бакс, Лос Анжелес Лэйкерс багууд хожигдлоо

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн плей-оффын нэгдүгээр шат тун сонирхолтой явагдаж байна. Өнөөдөр/2020.08.19/ өрнөд болон дорнод бүсийг амжилтаараа тэргүүлсэн Милвауки Бакс болон Лос Анжелес Лэйкерс багууд эхний тоглолтоо хийлээ.

  • Милвауки Бакс 110 – 122 Орландо Мэжик

NBA-ийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн, 2019 оны “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” Яннис Антетокоунмпогоор удирдуулсан Милвауки Бакс наймдугаар байраар плей-оффт шалгарсан Орландо Мэжиктэй тоглолоо. Энэхүү тоглолтонд Яннис Антетокоунмпо 31 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч Орландо Мэжик багаас Никола Вучевич 35 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тоглолтын эхнээс л Орландо Мэжик баг тэргүүлсээр төгсгөлөө сайн хийн, аварга авах магадлалтай гэгдэж буй Баксыг хожлоо.

  • Лос Анжелес Лэйкерс 93 – 100 Портланд Трэйл Блэйзерс

Леброн Жэймс, Энтони Дэвисээр толгойлуулсан Лэйкерс энэ улиралд аваргын цом хүртэхийг хэн хүнээс илүү хүсч байгаа. Тэдэнд маш олон шалтгаан бий. Гэвч өнөөдөр эхний шатны эхний тоглолтондоо Портланд Трэйл Блэйзерс багт хожигдож, том цохилтыг хүртлээ. Портландаас Дамиан Лиллард 34 оноо авч, энэ үзүүлэлтээрээ бүх тоглогчдыг тэргүүлж шийдвэрлэх мөчид тун чухал шидэлтийг амжилттай гүйцэтгэж байлаа. Түүнд Си Жей Макколлум 21 оноогоор, Юсуф Нуркич 16 оноо, 15 самбараас бөмбөг авалтаар туслалцаа үзүүлжээ. Харин Лэйкерсээс Леброн Жэймс гайхалтай байж 23 оноо, 16 оновчтой дамжуулалт, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол түүний шадар туслах Энтони Дэвис 28 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийжээ.

Леброн Жэймс плей-оффын түүхэнд +20 оноо, +15 оновчтой дамжуулалт, +15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн анхны тоглогч болжээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

  • Индиана Пэйсерс 101 – 113 Майами Хит
  • Хьюстон Рокетс 123 – 108 Оклахома Сити Тандер
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж