16 давхар барилгад гарсан галыг унтраав

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

16 давхар барилгад гарсан галыг унтраав

16 давхар барилгад гарсан галыг унтраав

НЭМЭЛТ: 

"Дүнжингарав" худалдааны төвийн урд байрлах 16 давхар орон сууцны барилгад гарсан галыг унтраасан байна.

Дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын гадна пассад шатаж байсныг шуурай ажиллаж унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

16 давхар барилгад гал гарлаа

"Дүнжингарав" худалдааны төвийн урд байрлах 16 давхар орон сууцны барилгад гал гарлаа. Галын талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Баянзүрх дүүргийн 26 хороо буюу "Дүнжингарав" худалдааны төвийн урд байрлах 16 давхар барилгаас утаа гарч байна гэх дуудлага өнөөдөр /2020.8.19/ 12.18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн гал түймэр унтраах 14 дүгээр анги очиж, галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан болон хохирлын талаар одоогоор мэдээлэх боломжгүй байна” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж