Ардын жүжигчин П.Хаянхярвааг сүүлчийн замд нь үдлээ | News.MN

Ардын жүжигчин П.Хаянхярвааг сүүлчийн замд нь үдлээ

Ардын жүжигчин П.Хаянхярвааг сүүлчийн замд нь үдлээ

Ардын жүжигчин П.Хаянхярвааг сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн нэрт онолч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Пүрэвжавын Хаянхярвааг өнөөдөр (2020.08.19) Монголын ард түмэн, мэргэжил нэгт нөхөд, шавь нар, ахан дүүс, гэр бүл нь сүүлчийн замд нь үдлээ.

Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа 60 гаруй жил Монголын хөгжмийн урлагт үнэнчээр зүтгэж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр өөрийн биедээ ахадсан гэмээр авьяас төгөлдөр нэгэн байсан бөгөөд сайн хөгжимчин (кларнетч), нэрт хөгжмийн зохиолч, авьяаслаг удирдаач, хөгжмийн найруулагч, телевизийн хөтлөгч, зохиолч, орчуулагч, редактор, багш, зохион байгуулагч, төрийн түшээ (АИХ-ын депутат, МХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн) байв.

Хурандаа П.Хаянхярваа 60 гаруй жил хөгжмийн урлагт үнэнчээр зүтгэж, 1961 оны долдугаар сарын 19-нд өөрийн анд С.Долдын шүлгээр “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа” дууг тавхан минутын дотор зохиосон түүхтэй. Тэр цагаас хойш дуу, дуулал, магтуу, марш, удиртгал хөгжим, бүжгийн хөгжим, киноны хөгжим, циркийн хөгжим, дуурь, симфони, жаз, эстрад хөгжим зэрэг 1000 гаруй уран бүтээл туурвижээ.

Тэрбээр соёл урлагийн олон сургуульд багшилж, үлээвэр хөгжим болон хөгжмийн онолын 100 гаруй ном, сурах бичиг зохион хэвлүүлж, мэргэжил нэгт нөхөд болон шавь нарынхаа бүтээлийг редакторлаж, хүү Х.Зоригтын хамт Америкийн хөгжмийн зохиолч Жорж Гершвиний “Порги Бесс хоёр” дуурийн цомнолыг, Германы хөгжмийн зохиолч Отто Николайн “Винзорын овжин авхай” хошин дуурийг орос, герман хэлнээс орчуулж, найруулан тоглуулсан, монголын радио телевизэд хөгжмийн соёл, боловсролын сэдвээр 30 гаруй жил цуврал нэвтрүүлэг хөтөлсөн гээд түүний хийж бүтээснийг нь тоолж баршгүй юм.

Үе залгамжилсан хөгжмийн зохиолч, удирдаач, цэргийн хөгжмийн салааны сонсогчоос хурандаа болтлоо өсч дэвжсэн Пүрэвжавын Хаянхярваа нь өөрийгөө магтуулахаас илүүтэйгээр өөрийн багш Г.Таванцэрэг, Г.Бирваа, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Бадраа, анхны багш болох аав дэд хурандаа Пүрэвжав, ээж Тогоо нарынхаа ачийг үргэлж санан дурсаж, шавь МУГЖ Ө.Баярмагнай, Г.Тэрбиш, Д.Дашням, Ш.Гунаажав, Ж.Бүрэнбэх нараараа бахархаж, орчин үеийн Монголын хөгжмийн урлагийн нэрийн хуудас болох Н.Дашцэдэн, Д.Жанчив, Лх.Эрдэнэбулган, Г.Алтанхуяг, Н.Жанцанноров нарын зэрэг олон нөхдөө ихэд хүндэлж явдаг байжээ.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин П.Хаянхярваа нь БХЯ, БСШУЯ, хэвлэл мэдээллийн зэрэг есөн яам, газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн бүх медалиуд, гадаадын олон орны одон медаль, цол, цом, өргөмжлөлөөр дүүрэн бидний бахархал болсон нэгэн байлаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 66.181.184.185

ТУРШЛАГТАЙ МЭРЭГЖИЛТЭН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУЯНТАН УМ МАНИ БАДМЭ ХУМ

Avatar

Зочин 2020-08-19 202.21.96.238

монголын радио телевизэд хөгжмийн соёл, боловсролын талаар нэвтрүүлэг хөтөлсөн байсаншдээ мундаг хүн шүү Ум мани бадми хум

Avatar

Зочин 2020-08-19 202.126.89.163

Сайхан хүн байлаа.Эмгэнэл илэрхийлье.

Avatar

Мөнх 2020-08-19 202.179.26.179

Та минь тэнгэрийн орондоо амар амгаланг олох болтугай .ум маани бадми хум.

Avatar

Иргэн 2020-08-19 202.9.46.123

Ум маани бад мэ хум

Avatar

зочин 2020-08-19 182.160.39.93

монголын өв соёлыг тээгч нар маань нэг нэгээрээ явсаар, орчин үе гэх бамбайн дор ялзарсан гадны урсгал манай нийгмийг бүхэлд нь бүрхээд байна, яамаар ч юм бэ дээ

Avatar

Зочин 2020-08-19 202.55.188.88

Та минь тэнгэрийн орондоо амар амгаланг олох болтугай .ум маани бадми хум.

Avatar

Erool orgoe. 2020-08-19 43.242.243.105

Сайн хүн, сайхан буурал диваажингийн орноо залрах буй заа.

Avatar

eej 2020-08-19 202.126.88.205

um maani bad me hum

Avatar

Зочин 2020-08-19 202.179.27.7

Aguu uran buteelch ,taniig Mongoliin ard tumen yeiin yed dursaj chundetgene. Tengeriin orondoo amar saichan noirsdoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж