"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ" | News.MN

"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

Татварын Ерөнхий газраас өнөөдөр /2020.08.19/ цахим төлбөрийн QRBarimt-ын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, гар утсан дээр ebarimt апплекейшн суулгасан иргэн бүр  цахим төлбөрийн QRBarimt-ийг ашигласнаар  НӨАТ-ын баримт  цахимаар баталгаажих аж. 


Татварын Ерөнхий газрын дарга Б.ЗАЯАБАЛ:

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд 2015 онд өөрчлөлт орсноор урамшууллын системийг оруулж ирсэн. 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс дээрх хууль хэрэгжсэн сугалааны урамшуулал нь НӨАТ төлөгчийн тоог өсгөх зорилготой юм. 

НӨАТ-ын урамшууллын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд улсын төсөвт орж байгаа татварын орлого 500 орчим төгрөг байсан бол өнөөдөр 1.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлээд байна.

Иргэдийн зүгээс НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх  гомдол их ирдэг. Тухайлбал, төлбөрийн баримт олгох  пос машин болон кассын программыг иргэд, ААН худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар  баримт олгодоггүй байсан.  Тиймээс НӨАТ-ын хуулийн худалдагч болон худалдан авагч аль, аль талдаа хэрхэн чирэгдэлгүйгээр гүйцэтгэх вэ гэх технологийн шийдлийг танилцуулж байна. 

QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлснээр өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг шалтгаан хамаарахгүйгээр бүх  татвар төлөгчид ашиглах боломжтой. Ерөнхийдөө улсын хэмжээнд нийт 383 үйлчилгээний байгууллага байгаагаас нийслэлд 206,аймагт 177 бий.

Жишээлбэл, иргэн  тухайн худалдагчид байх  бэлэн QR кодыг уншуулахад  худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд  баталгаажна гэсэн үг.

НӨАТ-ЫН БАРИМТЫГ БОДИТ ЦАГИЙН ГОРИМ ДЭЭР БАТАЛГААЖУУЛДАГ БОЛЖ БАЙНА 

Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болж байна гэсэн үг. Томоохон хэмжээний  QR наалтыг ААН-үүдийн хананд нааж болох хэлбэрээр хэвлэж байгаа бол  жижиг газруудын хувьд худалдагчийн утасных нь ард наалт хэлбэрээр наана. Татварын албанаас эхний ээлжид лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид иргэдийн мэдээлэл бүхий QR кодыг байршуулна. 

Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим төлбөрийн QRBarimt үүсгэнэ. 

НӨАТ-ын хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд хэрэглэгчдийн тоо 595.1 мянга байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1.4 сая хэрэглэгчтэй болжээ. Баримт хэвлэх цэгийн тоо ч  жил бүр нэмэгдэж өнөөдрийн байдлаар 191.3 мянга болсон байна. Буцаан олголтын дүн 2017 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум байсан бол 2019 онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт өгсөн.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улирал бүр буцаан олголтыг олгодог болсон. Өөрөөр хэлбэл, хонжвор буюу  буцаан олголтыг нэгдүгээр сард  хожсон иргэд дараагийн 2-3 сардаа баримтаа бүртгүүлэх идэвх нь өндөр, 3-4 сараас идэвх нь  буурдаг гэх тоо баримт бий. 

Үүнийг үндэслэн буцаан олголтыг улирал бүр буцаан олгох нь зөв гэж үзсэн. 2020 оны нэгдүгээр улиралд  857 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон бол хоёрдугаар улиралд 893 мянган хүнд 38 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бор 2020-08-19 202.126.89.244

Метромалл дотор байгаа худалдхх эрхлэгчид, үсчин энэ тэр огт ибаримт өгөхгүй юмаа. Татварын байцаагч нар чинь юу хийж байнаа. Анхаараач

Avatar

Baraa 2020-08-19 192.82.68.95

Buteegdehuun deer Nuat 10 huwi nemeed ta nart 2 huei butsaana ….2 huwi awsan nertei ch… awch bfaa baraanii une chini undur gsen ug … Etssiiin dund hereglegchid l hohirch bgaam

Avatar

nnn 2020-08-19 103.229.121.150

mobicom tedy langyyn deer utas zardag chenchuud barimt uguhgui bn shdeee heden saya iin jatsa zgr tatvargui oryylj ireel zaraaal davarsan hyyligui uls

Avatar

Зочин 2020-08-19 139.5.219.251

10 ААС ДООШГҮЙ ХУВИЙГ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Иргэн 2020-08-19 192.82.76.226

АН д л баярлаж яв даа ард түмэн минь. Бүх шинийг санаачлагчид шүү. НӨТөөс эхлээд олон юм бий дээ

Avatar

Зочин 2020-08-19 66.181.176.99

Гаднаас хувь хүн машин оруулж ирэхэд НӨАТ авдаг мөртлөө ямар ч баримт өгдөггүй.

Avatar

Зочин 2020-08-19 192.82.75.175

ДАРГА ЗАЕБАЛ

Avatar

Зочин 2020-08-19 202.170.80.25

QR аа тод гаргуулдаг л болгочих бусад нь хамаа алга

Avatar

Зочин 2020-08-19 122.201.24.94

Өнгөрсөн улирлын НАӨТ-н буцаан олголтоо авч чадаагүй. Хянагдаж бна гэсэн төлөвтэй бгаад бсан. Гэтэл данс мэдээлэл зөрсөн дахин мэдээллээ засварлаад баталгаажуулна уу гэсэн мсж ирсэн овог нэр автоматаар солигдчихсон бсан. Засаад илгээсэн одоогоороо ороогүй хянагдаж бна гэсэн төлөвтэй бх юм. Яах ёстой юм бол. Өмнө нь буцаалтаа авч бсан данс бүртгэл юм бгаа юм. Яагаад ч овог нэр хоорондоо солигдчихдог юм. Гайхаад л бна.

Avatar

Зочин 2020-08-19 103.57.93.132

мэхэлэх маягаар Монгол улсын мэдээ,тайлан гарч байгааг Татварын хуулийн хэлтэст хэлээд байхад анхаарч үзэхгүй Монгол улсын НӨТ-н хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юмаа??? Ер н сайдаасаа эхлээд,Татварын газрын дарга н хүртэл энэ байдлаа ойлгодоггүй байхаа???
НӨТ-н Хуулийг худалдааны байгууллага буруу хэрэглэж Улсын мэдээ,тайланг худлаа гаргаж байгааг СЯ-ны сайд,ТЕГ-н дарга нарт хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй!!! Ер н орлогын тайлан балансыг мөнгөөр гаргадаг болохоос бараагаар гаргадаггүй юм

Avatar

Зочин 2020-08-19 103.57.93.132

ЖДҮ-үүдийг төр,татварын байгууллагаар дамжуулж дэмжих зайлшгүй шаардлагатай байна.!!! Худалдааны сүлжээ дэлгүүрүүд,бөөний цэгүүд ЖДҮ-н барааны үнийг төлөхгүй зээлээр барааг авч агуулахдаа авахдаа ЗААВАЛ-НӨТ-н падаан бичүүлж авдагаас болж ЖДҮ-д мөнгөө аваагүй байхдаа НӨТ-н өрөнд ордогоос болж Улсын төсвийн орлого барааны падааны дүнгээр гардагаас болж Улсын мэдээ тайлан худлаа гарч,төсвийн орлогын төлөвлөгөө биелэсэн ч гэсэн зарцуулах болохоор мөнгө н байдаггүй ийм байдлаар бие биенээ хууран

Avatar

Зочин 2020-08-19 202.21.126.30

Баатар ван амралт НӨТ-н баримт өгдөггүй юм бн лээ. Манайх өгдөггүй ш дээ гээд л болоо… Уг нь 1 хүний 1 хоногийн 125000 төг гэдэг чинь бага ч мөнгө биш дээ.

Avatar

Зочин 2020-08-19 202.131.225.197

za avtsan yvj l bn dag. Chamd haruulahiimuu lol

Avatar

Зочин 2020-08-19 103.229.178.26

мөнгөө төлөөд барааг нь худалдаж аваад байхад НӨТ-ийн баримт өгдөггүй паразит-газрууд маш олон бна ш дээ ??

Avatar

Ok ok 2020-08-19 203.91.115.48

Bayarlalaa hyalbar bval hen hendee amar daa

Avatar

Зочин 2020-08-19 202.9.46.251

Захууд баримт гэд ноат тологч биш хувь хумуус баримт огоод 2 хувь огохгуйш дээ короно гэж орлого ч одортоо орохгуй лнгуу дэлгуур бна шдээ ходоо орон нутагт тэнэг бас юу сэдээд

Avatar

Зах! 2020-08-19 139.5.218.82

Захуудыг баримт өгдөг болгооооч ээээээээээээээ. Хэд хэлүүлэх гээд байнаааа.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-19 66.181.180.27

Том захуудыг баримт өгдөг болгохгүй өдий хүрч байгаа нэн сэжигтэй. Дүүргүүдийн татварын хэлтсүүд ямар ямар том том захтайгаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Татварын Ерөнхий газрынхан ч мэдэж байгаа. Хотын захиргаа, Засгийн газар ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тэгээд тэднийг өдий хүртэл баримт өгүүлэхгүй хаацайлсаар байгаагийн цаана ямар учир байж таарах уу?

Avatar

ТАТВАРЫНХАН гол ажлаа хийгээч 2020-08-19 103.229.123.171

ЗАХУУДЫГ НӨАТ өгдөг болгооч. НӨАТ өгөхгүй бол ажлуулахгүй гэхэд л маргаашаас нь ЗАХууд НӨАТ өгье гэнэ дээ. ТАТВАРын байцаагч нар ЗАХуудаас НӨАТ авах сонирхол алга даа. НЭГ ажил эхэлсэн юм дуусгаач. АРАЙ ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж