"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

"НӨАТ-ын баримтыг QR код ашиглан гар утаснаасаа бүртгүүлнэ"

Татварын Ерөнхий газраас өнөөдөр /2020.08.19/ цахим төлбөрийн QRBarimt-ын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, гар утсан дээр ebarimt апплекейшн суулгасан иргэн бүр  цахим төлбөрийн QRBarimt-ийг ашигласнаар  НӨАТ-ын баримт  цахимаар баталгаажих аж. 


Татварын Ерөнхий газрын дарга Б.ЗАЯАБАЛ:

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд 2015 онд өөрчлөлт орсноор урамшууллын системийг оруулж ирсэн. 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс дээрх хууль хэрэгжсэн сугалааны урамшуулал нь НӨАТ төлөгчийн тоог өсгөх зорилготой юм. 

НӨАТ-ын урамшууллын шинэ хууль хэрэгжиж эхлэхэд улсын төсөвт орж байгаа татварын орлого 500 орчим төгрөг байсан бол өнөөдөр 1.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлээд байна.

Иргэдийн зүгээс НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх  гомдол их ирдэг. Тухайлбал, төлбөрийн баримт олгох  пос машин болон кассын программыг иргэд, ААН худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар  баримт олгодоггүй байсан.  Тиймээс НӨАТ-ын хуулийн худалдагч болон худалдан авагч аль, аль талдаа хэрхэн чирэгдэлгүйгээр гүйцэтгэх вэ гэх технологийн шийдлийг танилцуулж байна. 

QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлснээр өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг шалтгаан хамаарахгүйгээр бүх  татвар төлөгчид ашиглах боломжтой. Ерөнхийдөө улсын хэмжээнд нийт 383 үйлчилгээний байгууллага байгаагаас нийслэлд 206,аймагт 177 бий.

Жишээлбэл, иргэн  тухайн худалдагчид байх  бэлэн QR кодыг уншуулахад  худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд  баталгаажна гэсэн үг.

НӨАТ-ЫН БАРИМТЫГ БОДИТ ЦАГИЙН ГОРИМ ДЭЭР БАТАЛГААЖУУЛДАГ БОЛЖ БАЙНА 

Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болж байна гэсэн үг. Томоохон хэмжээний  QR наалтыг ААН-үүдийн хананд нааж болох хэлбэрээр хэвлэж байгаа бол  жижиг газруудын хувьд худалдагчийн утасных нь ард наалт хэлбэрээр наана. Татварын албанаас эхний ээлжид лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид иргэдийн мэдээлэл бүхий QR кодыг байршуулна. 

Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим төлбөрийн QRBarimt үүсгэнэ. 

НӨАТ-ын хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд хэрэглэгчдийн тоо 595.1 мянга байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1.4 сая хэрэглэгчтэй болжээ. Баримт хэвлэх цэгийн тоо ч  жил бүр нэмэгдэж өнөөдрийн байдлаар 191.3 мянга болсон байна. Буцаан олголтын дүн 2017 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум байсан бол 2019 онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт өгсөн.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улирал бүр буцаан олголтыг олгодог болсон. Өөрөөр хэлбэл, хонжвор буюу  буцаан олголтыг нэгдүгээр сард  хожсон иргэд дараагийн 2-3 сардаа баримтаа бүртгүүлэх идэвх нь өндөр, 3-4 сараас идэвх нь  буурдаг гэх тоо баримт бий. 

Үүнийг үндэслэн буцаан олголтыг улирал бүр буцаан олгох нь зөв гэж үзсэн. 2020 оны нэгдүгээр улиралд  857 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон бол хоёрдугаар улиралд 893 мянган хүнд 38 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж