Швейцарийн Олтен хотын иргэд хотод нь гэнэтхэн шоколадаар цас орж эхлэхэд өөрсдийгөө үлгэрийн оронд ороод ирлээ хэмээн бодоцгоосон гэнэ.
Тодруулбал, Швейцарын умард хэсэгт байрлах тус хотын Lindt & Spruengli шоколадны үйлдвэрийн агааржуулах систем эвдэрснээс болж их хэмжээний какао агаарт цацагдаж, хотын нэг хэсэгт тэр чигтээ какао цас мэт бударсан байна. Энэ талаар иргэд сүүлд нь шоколадны үйлдвэр шоколадны гол орц болох нунтаг какао хатаах хэсгийн агааржуулах систем эвдэрсэн талаар албан ёсны тайлбар хийхэд л мэджээ.
Агаарт цацагдсан нунтаг какао салхинд туугдсаар багагүй газрыг “будаж” орхисон байна. Шоколадны үйлдвэрийн зүгээс дээрх явдлаас болоод хохирсон иргэдэд машиныг нь угаалгаж өгөх гэх мэтээр хохирлыг нь барагдуулахаа амлажээ.
Мөн үйлдвэрийн удирдлагууд нунтаг какао нь хүн болон байгальд ямар ч хоргүй хэмээгээд, эвдэрсэн агааржуулагчийг бүрэн зассанаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ