А.Амбасэлмаа: Вируслогичид 21 хоног тусгаарлах ёстой гэж үзэж байгаа

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: Вируслогичид 21 хоног тусгаарлах ёстой гэж үзэж байгаа

А.Амбасэлмаа: Вируслогичид 21 хоног тусгаарлах ёстой гэж үзэж байгаа

Гадаад орноос ирсэн иргэдийг 21 хоног ажиглан тусгаарлаж байгааг иргэд эсэргүүцэж буй. Энэ асуултад ХӨҮСТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн covid-19-т халдварын 298 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын 80 хувь нь анхны шинжилгээгээр илэрсэн бол бусад хувьд нь 8- 14 дэх хоног дээр, 4-5 хувьд нь 14-өөс дээш хоногт илэрч байгаа. Тиймээс манай вируслогчид гадаад орноос ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах ёстой гэж үзэж байгаа. Гадаад орноос ирсэн иргэдээс 48 цагийн дотор шинжилгээ авч байгаа болохоор эмнэл зүйн шинж тэмдэггүй үед нь халдварыг эрт илрүүлж буйгаараа онцлогтой. Уг вирус хүний биед ороод очихгүй газар гэж үгүй. Тиймээс зөвхөн хамар, залгиураас сорьц авах нь учир дутагдалтай тул цэр, өтгөн, цус, шээс зэргээс үргэлжлүүлэн шинжилгээ авч байгаа” гэлээ.

Онцлоход, батлагдсан тохиолдлын 70 орчим хувь нь ОХУ-аас ирсэн иргэд бөгөөд мөн 70 гаруй хувь нь оюутан, хүйсийн хувьд 69.7 хувь нь эрэгтэйчүүд юм. Түүнчлэн иргэдийн 70-80 хувь нь амны хаалтаа тогтмол зүүж байгаа гэсэн судалгаа гарчээ. Маск зүүснээр бусад халдварт өвчин эрс багассан байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж