Хөөмийг хятадтай хамтатган бүртгүүлэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Хөөмийг хятадтай хамтатган бүртгүүлэх боломжтой боллоо

ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай Ерөнхий Ассамблейн III чуулганы үеэр хэд хэдэн оронд тархсан биет бус соёлын өвийг бүртгүүлэхэд  гарч байгаа маргаантай асуудлаар ярилцсан байна. Үүний үр дүнд хэд хэдэн оронд тархсан биет бус соёлы өвийг бүртгэх заалтад өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл биет бус соёлын өв нь нэгээс дээш гишүүн улсын нутаг дэвсгэрт оршиж байвал тухайн улсууд хамтран яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өв эсвэл төлөөллийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх эрхийг нээлттэй байлгахаар заажээ. Ингэснээр Монгол Улс өөрийн өв соёлыг улсынхаа нэр дээр дангаар бүртгүүлэх болон өөр оронтой хамтран бүртгүүлэх улмаар өөрийн нэрээр дахин бүртгүүлэх боломжтой юм. Жишээ нь Монголын язгуур урлаг, хөөмийг  хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлж олон хүний дургүйцлийг төрүүлж, сэтгэлийг эмзэглүүлж байсан. Тэгвэл энэ заалт орсноор энэ асуудал нааштайгаар шийдэгдэх боломжтой болж байгаа юм. Чуулганаар соёлын биет бус өвийг хамгаалахад зөвлөх статустай оролцох ТББ-уудыг сонгожээ. Манай улсаас “Түүх соёлын дурсгалыг хамгаалах сан” сонгогдож 2012-2014 оны хооронд ажиллахаар болсон байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж