Машины хэмжээтэй нэгэн солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрсөн сансрын биет болон бүртгэгджээ. Хамгийн хачирхалтай нь дэлхийн аль ч батлан хамгаалах систем уг солирыг аль хэдийн зөрж өнгөрөхөөс нь өмнө анзаараагүй байна.
2020QG хэмээн нэрлэсэн тус солир дэлхийгээс 3000 км болон түүнээс бага зайтай зарж өнгөрсөн байна. Харьцуулж үзвэл энэ нь ихэнх хиймэл дагуулаас илүү ойрхон гэсэн үг юм.
Калифорнийн сансар судлаачид анх дээрх солирыг дэлхийг өнгөрөөд зургаан цаг өнгөрч байхад анзаарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2020QG солир дэлхийг өнгөрөх биш дэлхий рүү чиглэн ирсэн ч аюулгүй байсан гэнэ. Учир нь тус солирын хэмжээнээс үзэхэд агаар мандалд орж ирмэгцээ шатсаар газрын гадаргад буухаасаа өмнө үнс болох байж.
Гэсэн хэдий ч энэ үйл явдал дэлхийн батлан хамгаалах, солир илрүүлэх систем маш муу ажиллаж байгааг ирээдүйд ноцтой эрсдэл учрахад бэлэн байгааг санууллаа.
Эх сурвалж: RT.COM
Лорд 2020-08-19 150.129.140.136
Сансраас солирын довтолгоо ирвэл дэлхий яаж ч чадахгүй. Учир нь манай гаригийн технологи бол дэлхийд зориулагдсан болохоос сансарт зориулагдаагүй!!!
ОНОМ 2020-08-19 119.40.98.106
Ер нь бол үнэн. Кинон дээр харуулаад байдаг Солир-луу пуужин харвана энэ тэр гэдэг бол худлаа. Бүх баллистик пуужин дэлхийгээс гарахгүй хэмжээний түлштэй байдаг. Харин Америкийн Атлас-5 Оросын Энергия пуужин бол дэлхий дээр байгаа дэлхийн гаднах обьектруу нисгэж болох технологи. Гэхдээ л маш хязгаарлагдмал. Орбит юм нь таарвал сая нэг гаргана. Тэрнээс шууд чигээрээ нисээд очно гэвэл ер нь боломжгүй, тийм технологи үнэхээр байхгүй.
Зочин 2020-08-19 49.0.212.4
Тийм жижиг чулууг яаж илоүүлэх билээ дээ. Тэгээд тэр нь цагт 100 гаруй мянган км хурдтай харваж явдаг шүү дээ
ОНОМ 2020-08-19 119.40.98.106
Аа уг нь янз бүрийн аргаар тэнгэрийг байнга сканерддаг болоол байгаа юм. Газраас хүртэл сканнердээд илрүүлэх гээл судлаал үзээд байна. Гэхдээ тэдгээр нь тэнгэрийн тодорхой районыг л сканнерддэг тул дунд зөндөө хоосон зай байдаг.
ard 2020-08-19 202.9.46.131
chamd ymar hamaa baina hvn hogoo zailaaa
Яасан бээээ 2020-08-19 139.5.218.82
Нөгөө ОХУ АМЕРИК ХЯТАД Япон дэлхийн шилдэг дайнч улсуудын батлан хамгаалах систем ердөө ч ажилласангүй дээ гэж….