Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав | News.MN

Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон, Германы канцлерь Ангела Меркель  нар Беларусийн асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр /2020.08.18/ утсаар ярьжээ. Путин энэ үеэр Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гаднаас дарамт шахалт үзүүлэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэхийг Эммануэл Макрон, Ангела Меркель нарт анхааруулсан байна. Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэдгийг тэр онцолжээ. Мөн тэрбээр ОХУ болон Беларусь улсууд нь Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллага, Евразийн Эдийн Засгийн Холбоо зэрэг байгууллагуудын гишүүн орнууд гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Харин Ангела Меркель үүний хариуд Беларусьт үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах хэрэгтэй хэмээгээд Лукашенкогийн засгийн газар тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ эхлүүлж, улс төрийн хоригдлуудаа даруй суллах хэрэгтэйг хэлжээ.

Баруун талаараа Польш, Литва, Латви гэх НАТО-ийн гурван гишүүн улстай хиллэдэг Беларусьт тус улсыг 26 жил удирдсан Лукашенко дахин ялалт байгуулсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, байдал хурцдах шинжтэй болж байгаа. Энэхүү үйл явдалд Европын Холбооны гишүүн орнууд хэрхэн хандах талаар олон улс анхааралтай ажиглаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Польш улс Беларусийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Европын Холбооннд уриалсан бол тус холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд Европын Холбооны хар жагсаалтад оруулж, хориг тавих Беларусийн улс төрчдийн нэрсийг гаргах талаар хэлэлцэж эхлээд байна.

Эх сурвалж: RT, npr.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-19 192.82.78.211

Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн манлай барууны орнууд мандтугай, тэд
тэргүүний эгнээнд хошуучилан давших аж, бараг бүх асуудал дээр англи, америк,
япон, герман, францын байр суурь зөв байх аж

Avatar

Зочин 2020-08-19 64.119.20.11

Барууны муур багш нарын хандыг дарах хэрэгтэй!

Avatar

Зочин 2020-08-19 103.229.120.6

Putler hutsna biz…uuruu bol oroltsoh bitgii hel gazar nutgiig ni deeremdej baij

Avatar

Зочин 2020-08-19 64.119.16.254

ГЕРМАНЫ ЭНЭ ТЭНЭГ АВГАЙД 2 ДАХ УКРАЙН ЧУХАЛ БАЙГАА Л ДАА. ЭНЭ АВГАЙН ЛИБЕРАЛ ҮЗЭЛ 50 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАН ХҮН ХЭН Ч БИШ БОЛОХ ҮР ДҮН ХҮЛЭЭЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЯВНА.

Avatar

Зочин 2020-08-19 192.82.68.11

Энэ байдлыг үүсгэхэд Барууны бараг бүх орон оролцсон,гол зорилго нь Белорусийг Украин,Балтын орнуудын адил өөрийн нөгөөнд бүрэн оруулж, НАТО-г дорно зүгт өргөтгөн ОХУ-ын хилд сөрөг байдал үүсгэх ,ганцаардуулах явдал л гэж бичээд байна даг. ОХУ болон Барууныхны сөргөлдөөн хурцдах нь зөв юм уу Манай улс хөршүүдтэйгээ дайсагналц гээд байгаа юм уу энэ хэдэн коммент бичиж буй нөхдүүд

Avatar

Заагч 2020-08-19 202.179.31.252

Беларусь угаасаа Оросууд шүү дээ хог хятад вирус өрнөдийн хог эрлийзүүдээ.

Avatar

Заагч 2020-08-19 202.179.31.252

Зоётн гэрт хятад вирусээ ямар хог шхаб гэсэн бна уу үгээ ойлгоод хуцдаа ХАБГУ гэж бна хог вирус гамин лалараа.

Avatar

зочин 2020-08-19 58.178.113.233

Шхаб-н гишүүн орон учир дотоод хэргийг нт Орос мэднэ. бусад улс хошуу лүрх хэрэггүй шүү гэнэ дээ. Шхаб-д элчихэе гээд байгаа хүмүүс улсаа худалдсанаас ялгаа алга. Энэ Баттулга чинь Цэдэнбалын хойд дүр юм бишүү😛

Avatar

Зочин 2020-08-19 192.82.73.252

Америкийн нөлөө суларч орос хятад хүчирхэгжиж буй нь муу хүчний тэнцвэр алдагдаж байна

Avatar

Энн 2020-08-19 66.181.161.67

Оросууд цэргээ оруулчихаад бгаа бх аа. ЕХ улсууд эзлэх гэж бна гэж айлгаад , крым шиг булаан авах гэж бгаа.

Avatar

Зочин 2020-08-19 192.82.65.120

Орос, Хятад 2 Беларусийг дараагийн Украйн болгохгүй ээ. Путин, Ши Жиньпин нар Лукашенкод ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэчихлээ.

Avatar

Зочин 2020-08-19 202.9.40.43

Манай Женко яг энийг дуурайсан зураг байдаг байх аа. нэг ялгаа нь Путин Меркэлд хэлж байна, Женко Мөнхбаатар арсланд хэлж байна. Энэ л ялгааг нь харуулчиж байгаам.

Avatar

Зочин 2020-08-19 192.82.65.120

Сэтгэцийн өөрчлөлттэй гар байна даа

Avatar

Монгол хүн. 2020-08-19 103.10.21.23

Орос өөрсдөө болхоор бүх хөрш улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод хууль ёсны нутаг дэвсгрийн булааж алж хядаж болдог бусад нь болхоор болохүй айн. Гүржээс абхаз хойд осетийг булааж Украйнаас Крымийг булааж Донбассыг сүйрүүлчээд одоо Беларусын хуйхлах гэсэн юм байх даа.

Avatar

Зочин 2020-08-19 192.82.69.218

Беларусын хямралын ард барууныхан ч биш оросууд байгаа, украйны замаар оруулж чадвал оросод нэгтгэчих санаатай байгаа, Лукашенко муу туучий Путлерийн угэнд орохгуй том толгойлоод зовоогоод байгаа юм ш дээ

Avatar

Ajaa taij 2020-08-19 202.9.46.253

Putin delhiin shine tsagdaa bolhnee. Anhaaruulj ene ter. Manaid anhaaruulval heden uls turchid gej uuriiguu nerleed baigaa yamaanuud umdunduu shes aldana. Merkeli tegvel ailguigeer hunii zuv erhiig hamgaalj baina. Baruun ba post komunistuudiin yalgaa erdee l ene.

Avatar

21 2020-08-19 202.55.191.130

ERKH CHULUU HAANA BAINA AA

Avatar

зочин 2020-08-19 66.181.161.57

Меркел ,, Ард түмнээ битгий яргалаад бай л гэсэн байна шдээ . .. Путин ,, Яргалж л байг л даа . Та нарт падгүй шдээ л гэж . Хэн нь хэн бэ ? гэдэг нь харагдаж байна л да .

Avatar

зочин 2020-08-19 202.21.100.210

Чи бас санаа зөв гэж хэллээ. Би чамайг дэмжиж байна. ккк

Avatar

сонирхогч 2020-08-19 59.153.85.107

Германы канцлер хатагтай Ангела Меркелын санаа зөв байнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж