Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Путин Беларусийн хэрэгт оролцохгүй байхыг анхааруулав

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон, Германы канцлерь Ангела Меркель  нар Беларусийн асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр /2020.08.18/ утсаар ярьжээ. Путин энэ үеэр Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гаднаас дарамт шахалт үзүүлэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэхийг Эммануэл Макрон, Ангела Меркель нарт анхааруулсан байна. Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэдгийг тэр онцолжээ. Мөн тэрбээр ОХУ болон Беларусь улсууд нь Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллага, Евразийн Эдийн Засгийн Холбоо зэрэг байгууллагуудын гишүүн орнууд гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Харин Ангела Меркель үүний хариуд Беларусьт үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах хэрэгтэй хэмээгээд Лукашенкогийн засгийн газар тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ эхлүүлж, улс төрийн хоригдлуудаа даруй суллах хэрэгтэйг хэлжээ.

Баруун талаараа Польш, Литва, Латви гэх НАТО-ийн гурван гишүүн улстай хиллэдэг Беларусьт тус улсыг 26 жил удирдсан Лукашенко дахин ялалт байгуулсны дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, байдал хурцдах шинжтэй болж байгаа. Энэхүү үйл явдалд Европын Холбооны гишүүн орнууд хэрхэн хандах талаар олон улс анхааралтай ажиглаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Польш улс Беларусийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Европын Холбооннд уриалсан бол тус холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд Европын Холбооны хар жагсаалтад оруулж, хориг тавих Беларусийн улс төрчдийн нэрсийг гаргах талаар хэлэлцэж эхлээд байна.

Эх сурвалж: RT, npr.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж