​УБТЗ урд чиглэлд аялах галт тэргээ нэмж, хуучин цагийн хуваариар аялуулна

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

​УБТЗ урд чиглэлд аялах галт тэргээ нэмж, хуучин цагийн хуваариар аялуулна

​УБТЗ урд чиглэлд аялах галт тэргээ нэмж, хуучин цагийн хуваариар аялуулна

Ковид-19 гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урд чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул УБТЗ Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэж зөвхөн нэг галт тэрэг аялдаг болгоод байсан юм.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатар-ЗамынҮүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын үүдэд 07:20 цагт очино. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин ирэх есдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гариг бүрт Улаанбаатар-Замын Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын Үүдэд 07:20 цагт очино

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очино. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм.

/ Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж