Ковид-19 гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урд чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул УБТЗ Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэж зөвхөн нэг галт тэрэг аялдаг болгоод байсан юм.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.
Ингэснээр Улаанбаатар-ЗамынҮүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын үүдэд 07:20 цагт очино. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин ирэх есдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гариг бүрт Улаанбаатар-Замын Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын Үүдэд 07:20 цагт очино
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очино. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм.
/ Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү/
Холбоотой мэдээ