Монголбанкнаас өнөөдөр /2020.08.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Монголын банкны салбарт 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа чухал салбар. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс гурав дахин том. Энэ салбараас Монгол Улсын эдийн засаг тэтгэгдэж явдаг. Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг, таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа.
Юуны өмнө би банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Банкны секторт том, жижиг гэж хуваадаггүй. Системийн нөлөө бүхий, жижиг гэж ялгадаг. Системийн нөлөө бүхий банкинд “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хас банк”, “Төрийн банк” ордог бөгөөд банкны системийн 85 хувийг эзэлдэг. Үлдсэн 15 хувийг жижиг банкууд эзэлдэг. Санхүүгийн салбарын 90 хувь нь банкны салбар дээр тогтдог.
Өчигдөр Монголын банкны холбооноос мэдэгдэл гаргасан. Өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийж, мэдэгдэл гаргах гэж байна. Болчимгүй мэдээллээс болж банкны салбар доргих магадлалтай. Тэгэхээр энэ асуудалд Монголбанкнаас хуулийнхаа хүрээнд банкны хяналт шалгалтыг хийж байгаа. Өнөөдөр банкны салбар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр банкны талаар дурдахдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө хаана байна, юу болов гэдэг асуултад хариулж байсан. Та бүхний мэдэж байгаагаар 2017 оны наймдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээг банкны салбарт хийсэн. Өнгөрөгч 2018 оны тавдугаар сард гарсан дүнгээр нийт банкны системийн тухайн үеийн 14 банкинд 500 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн зүйлийг ярьсан. Үүнд, долоон банк багтсан. Тэрнээс хойш Монголбанкнаас хугацаа өгч, тухайн банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэр олж ирж, ОУВС-гийн магадлан шалгах аудит хийсэн. Энэ процесс үргэлжлээд явж байгаа. Тухайн үеийн долоон банкны нэг нь “Капитал” банк. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй учраас 2019 оны дөрөвдүгээр сард татан буугдсан. Татан буугдсан банкин дээр өчигдрийн яригдсан 233 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө дутагдаж байна. Энэ эх үүсвэрийг барагдуулахаар Монголбанкны эрх хүлээн авагч ажиллаж байгаа. Энэ асуудалтай холбоотой мэдээлэл хийхдээ банкны салбарт хэчнээн мөнгө байгаа вэ гэж мэдээлэхдээ санамсаргүй алдаа гаргаж, тоон материалаа буруу тайлбарлажээ.
Өнөөдөр нийт таван том банкинд 900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршиж байгаа. Активын чанарын үнэлгээг хийхэд хоёр том, хоёр жижиг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хоёр том банкны хувьд өөрийн хөрөнгөө босгож, Монголбанкны зохицуулалтын журмаар тэр хөрөнгийг нь хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөр бүртгэсэн. Энийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болгох нь хуулиараа боломжтой. Энэ асуудалд ОУВС-гийн магадлан нягтлах аудитын дүгнэлтийг хүлээж байгаа. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан энэ ажил хойшлогдоод байгаа.
Одоо өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа хоёр жижиг банк (Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк) өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОУВС-гаас хэрэгжүүлсэн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн аудитын дүгнэлтэд Өршөөлийн хуулийн дараа ил болсон хөрөнгийг өөрийн хөрөнгөнд тооцохгүй гэсэн юм. Монголбанк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
Чили, Индонез, Норвеги гэх мэт уул уурхайн салбараас дийлэнх орлогоо бүрдүүлдэг улсуудад ч эдийн засаг нь хүндрэлтэй тулсан.
Манай улсын гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Бид ханшийг тогтвортой барихаар банкуудын дунд дуудлага худалдааг 7 хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж, 1.2 тэрбум ам.доллар нийлүүлсэн.
Ирэх оны тавдугаар сард бид Мазаалай бондыг эргүүлэн төлнө. Тэр болтол томоохон дүнтэй, гадаад өр төлбөр байхгүй. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэн, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Одоо зээлийн хүү 16 хувь байгаагийн 10 хувь эх үүсвэрийн зардал, үлдсэн нь банкны үйл ажиллагаа, өрсөлдөөн, банкуудын төвлөрлийн зардал зэрэг байгаа юм. Иймд эдгээрийн хаана нь ямар арга хэмжээ авбал зээлийн хүү буурах вэ гэдгийг тооцоолсон. Судалгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүлээлгэн өгсөн.
А.СҮРЭН
zochin 2020-08-19 66.181.189.178
Iimerhuu hudalchuudiig buudan zailuulya.
Зочин 2020-08-19 49.0.212.4
Дандаа ингэж худлаа щаадаг, тэгсэн чинь тун удалгүй нэг банк гэнэтхэн дампуурдаг. Одоо наад хүүхэд хуурч байгаа шиг тэнэг ярианд чинь итгэх нэг ч оорк байхгүй
Зочин 2020-08-19 59.153.112.108
Gadaad bank
Зочин 2020-08-19 203.91.115.50
Хуцан биз бас нэг тавиул Капиталыг ингэж байгаад хувааж идсэн
Хадгаламж эзэмшигчийн бодол 2020-08-19 150.129.142.23
Инфляци, ханшийн уналт, хүүгийн татвар, хадгаламжийн хүүгийн бууралт энэ дөрөв төгрөгийн хадгаламжийг ашиггүй болгож байна.Одоо УИХ зээлийн хүүг бууруулвал хэдэн төгрөгөө банкнаас авч ББСБ-д байршуулах, эсвэл доллар болгож банканд хадгалах, эсвэл гадаадын оффшор бүсийн орны найдвартай банканд хадгалах гэсэн 3 хувилбарын аль нэгийг сонгохоос аргагүй болно. Монголд төгрөгийг үл хөдлөх хөрөнгө болгох, хувьцаа авах зэрэг нь ашиггүй байна.
Зочин 2020-08-19 103.57.93.132
Банkууд мөнгө хадгалж,зээлүүж олсон орлогыг одоогийн татварын хуулиар ,харин валютын ченж хийж олсон орлогын татварыг 95%-р тогтоож хуулиар баталгаажуулах ёстой??? Ингэснээр банkууд валютын зохиомол эрэлт үүсгэж ханшийг огцом өсгөж эдийн засагт хямрал үүсгэдэг байдал арилах боломж үүснэ.Банkны тогтолцоог эдийн засгийн хуулийн хэрэгжилтээр эмхэлэн цэгцлэх хэрэгтэй. Энэ бол ТАТВАР-н хуули байх ёстой.Өөр юу ч биш???
Зочин 2020-08-19 104.143.92.9
Sumyabazriin ter teneg duuteigee baiguulsan bank dampuurcanshdee. Terniig shalgaach. Ulsiin mongiig zavshaad bas suuj baigaa
Зочин 2020-08-19 192.82.67.164
Zeeliin guy 16%0gej hudlaa shaagaad boli
Зочин 2020-08-19 103.212.119.178
Mongol tegeed muu bgaa bank aa avarchij boldoggui um uu? Banknuudin esreg um shig ajillah um.
Uur ulsin tuv bankuud buh bank bolon tomoohon companiudaa avraj ajildag
Зочин 2020-08-19 139.5.217.186
Аудит ажилаа хийж эхэлжээ. Сайн байна. Шагнах хэрэгтэй
/*-*/ 2020-08-19 49.0.212.4
Худлаа
Зочин 2020-08-19 49.180.75.122
БАНКтай байгуулсан гэрээнд Ковид-19 гарвал хүү өгөхгүй, төлбөр/гүйлгээ хийх валютыг чинь дураараа өөрчилнө гэсэн заалт байна уу. Үгүй бол class action хийх үндэслэл үүснэ. Хохирсон бүх хэрэглэгчид нийлж байгаад шүүхэд өгнө гэсэн үг!.
Зочин 2020-08-19 202.21.100.210
2012, 2016 оны сонгуулийн дараа ялсан эрх баригч нам төгрөгний ханш 1 доллар 1300 төгрөгтэй тэнцэж байсанг огцом 2700 төгрөгтэй болтол нь унагааж орхисон ард түмнийг сонгуулийн дараа яах болов уу гэсэн айдастай болгож долларжуулах замын эхлэлийг тавьсан шүү. Хувийн өмч хувийн хадгаламж хувийн бүхэн өөрийн үнэ цэнтэй түүний үнэ ханшийш унагаахгүйн төлөө хайрлаж хамгаалдаг хүн төрөлхтөний жам ёс шүү
ЗОЧИН 2020-08-19 66.181.187.110
мэргэжлийн түвшинд ойлгомжтой байлбар хийсэн байна. ажлын амжилт хүсье. Бид бие биеэ дэмжиж байж 100 саяд хүрнэ шүү дээ.Хэрэв Монголчууд ядаж 20 саяд хүрчихвэл ч хүсэн хүсээгүй мөнгөний эргэлт нэмэгдэж үндэсний мөнгө төгрөгийн ханш нэмэгдэх болно доо.
Зочин 2020-08-19 192.82.75.170
HUDAL YARISAAR BAIGAAD CAPITA L BANK DAMPUURSAN . ODOO JIJIGUUD NI DAMPUURAHAA HULEEGEED BAIJIIGAA. MONGOL BANKNII ENE NUHUR BUGD SAIN BAIGAA GEJ HELEH L UUREGTEI.
Зочин 2020-08-19 192.82.66.151
Үнэн алдааиай 1 үг юугч буснуулж болно.УИХ дээр ийм хариуцлагагүй үг хэлж байгаа аудиторыг яахыг харья.Сэлэмдэхнэ үү харин эсрэгээрээ дэвшүүлчих юм болов уу.Энгийн иргэн төрийн албан хаагч нар ихнгэж ярьсан бол өнөөдөр халах тушаал нь гарсан.Оюунэрдэнэ Батсансар даргыг яаж загнаж байлаа.Өөрийнх нь ажлыг явуулахгүй гэлээ гэж.УИХ гишүүн хүн байж төрийн жижигхэн даргатай хүртэл хэрүүл хийж ажлаас халуулж байсанг санья Монголчуудаа.
Зочин 2020-08-19 103.57.93.198
coohon mongolchuudad mongo huulehgui sanhuugiin asuudliig shiideh heregtee huselt bish shaardaj baina mongo huulelt guchin jil ard tumniig ondiilgosongui heden hun holjison odoo bolon
Монгол 2020-08-19 66.181.183.62
Чиний санхүүгийн асуудлыг шийдэх гэж банк байгаа юм аа. Банк чамд зээл өгөхийн тулд надад хүү төлдөг юм. Надад төлдөг хүүгээ бууруулаад байвал би банкнаас мөнгөө татаад авчихна. Тэхээр банк чамд зээлүүлэх мөнгөгүй болчихоор чиний асуудал шийдэгдэхгүй .банкны өөрийнхэн мөнгө гэж бараг байдгүй юм аа .банкны мөнгө чинь олон нийт иргэдийн мөнгө шүү дэ. Тэхээр банкыг харилцагчиддаа санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний байгууллага гэж ойлгож үйлчилгээ авах эсэхээ та өөрөө сонгох хэрэгт
иргзн 2020-08-19 202.179.27.98
Худлаа шаагаад Хэн наад үгэнд чинь Итгэх вэ дээ, өнөөдөр Монголд битгий хэл Дэлхий хүртэл
Монголын Улс төрчидын үгэнд Итгэхээ байсан шүү дээ,Иргэд дээ Худлаа ярина, Хулхидана, Гадныханы Итгэлийг алдаж Гол гарна Та нар , Шившиг болсон ш дээ,
C 2020-08-19 66.181.167.239
Tegehdee l Golomt, TDB 2 ertnees jig jug geed yarigdaad l bgaa shu dee, humuusiin dund. ZG ni hamgaalaalaad bgaa bailgui dee, uursduu uhchihguin tuld
ИХ БӨӨ 2020-08-19 115.84.87.129
ТӨВ БАНКНЫ ДАРГА МУУ БАЙСАН Ч САЙН БАЙГАА ГЭЖ ХЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ? . 400САЯ ДОЛЛАРАА АЛДСАН БАНК САЙН БАХ УУ? САЙН БСАН БОЛ ОХИН БАНКАА ТАТАН БУУЛГАХ УУ? 2ЭЗЭН МУУДАЛЦААД 1НЬ ШОРОНД ОРСОН БАНК САЙН БАЙХ УУ? БӨХ ЭЗЭН НЬ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ МӨНГӨГГҮЙ БАНК САЙН БАЙХ УУ? АРД ТҮМЭН ТЭНЭГ СОХОР БИШ БҮГД ИЛ ТОД ОЙЛГОМЖТОЙ ? ХААН ГОЛОМТ 2МЭДЭЭЖ САЙН БАЙГААГ ХАРЖ Л БАЙНА ДАА
Зочин 2020-08-19 49.180.75.122
1.2 тэр бум доллараар ханш баригдахгүй байна. ОДОО ЯАХ УУ ДАРГАА???
MAN gishuud 2020-08-19 144.91.125.239
Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил шүү
MAN gishuud 2020-08-19 144.91.125.239
Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил
иргэн 2020-08-19 202.21.124.131
жижигүүдээс ганц гайгүй байсан нь Капитал байсан, тэрийгээ хүчээр татан унагасан үлдсэн нь шууд унана дааа
Зээлдэгч 2020-08-19 202.55.188.43
Банкны зээлийн хүү бодит байдал дээр 24 % байна
1 2020-08-19 64.119.20.46
5tomni zugeer yum bol jijiguudni evguitziimuu tee kkk