"Гурван энхийг сахиулагч эдгэрч, нэг охин мэндэллээ"

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

"Гурван энхийг сахиулагч эдгэрч, нэг охин мэндэллээ"

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, August 18, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.19/ мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 22 сая 48 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 787 мянга гаруй хүн эндлээ. Мөн 15 сая 24 мянган хүн эдгэрчээ. Халдвар 3-4 хоногт нэг саяар нэмэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 5000 гаруй хүн энджээ. Японд халдвар эрчтэй нэмэгдэж  24 цагт 918 хүн өвчилж, 16 хүн эндсэн байна. Японд залуучуудын дунд өвчлөл өндөр байгаа. БНСУ-д өчигдөр 297 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 14 нь гаднаас зөөвөрлөгдсөн. ОХУ-д 4787 хүн шинээр халдвар авч 132 хүн нас барсан.

БНХАУ-д өчигдөр 54 хүн халдвар авсан байна. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар гэр бүлийнхний дунд халдварын тархалт их байна гэж үзэж байна. Тиймээс гэртээ хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эрт оношлох, гэртээ тус бүр гар нүүрний алчууртай байх, аяга тавгаа тусдаа байлгах нь зөв гэж үзэж байна.

Манай улсын хувьд одоогоор 3095 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 115 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-ийн дугаарт найман хүн утсаар онлайнаар нэг хүн холбогдож мэдээлэл авлаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.8.18 / 750 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 156 хүний давтан, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 78 хүний давтан, наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253 хүний давтан, ажиглах байрны 27 хүн, сувиллын ажиглалтад байгаа 47 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, тандалтын зорилгын 12 хүний шинжилгээ, тусгаарлах байрны найман хүний давтан, Орхонд тусгаарлагдсан 77, Дархан-Уулын 58, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ багтаж байна.

Халдвартай хүмүүсээс гурван хүн эдгэрч, сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүс нь 27, 22, 31 настай энхийг сахиулагчид . Одоогоор халдварын батлагдсан тохиолдол 298 болсон бөгөөд 281 хүн эдгэрсэн. Тэдний 52 нь сувилалд, 14 нь гэрийн ажиглалтад байгаа бол 215 хүний ажиглалт дууссан.

Мөн ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж байгаа. Тэдний 15 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 38 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. Мөн өчигдөр ХӨСҮТ-д жирэмсэн эх амаржиж, 2.8 кг охин мэндэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж