Бор будаагаа шинээр нь "Будаа цайруулах автомат төхөөрөмж"-өөр цайруулан аваарай

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Бор будаагаа шинээр нь "Будаа цайруулах автомат төхөөрөмж"-өөр цайруулан аваарай

Бор будаагаа шинээр нь "Будаа цайруулах автомат төхөөрөмж"-өөр цайруулан аваарай

“Эм Жей Партнерс” ХХК нь Sunrice брэндийн япон цагаан будааг  Монголчуудын хэрэглээнд нэвтрүүлээд хэдийнээ удаж байгаа билээ. Тус компанийн хамт олон  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хэрэглэгчдэдээ талархах өдрүүд” –ийн хүрээнд “Баталгаажсан Хүнс Эрүүл Сонголт” цахим өдөрлөгийг салбар дэлгүүрүүдээрээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ сарын 20-26-ны өдрүүдэд болно.

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчдэдээ амьд будаа буюу Sunrice брэндийн бор будааны  ашиг тус болоод “Будаа цайруулах автомат төхөөрөмж”-ийг ашиглан цагаан будаагаа хэрхэн цайруулах талаар зөвлөмж, мэдээлэл өгнө.

Бор будаа нь будааны шим тэжээл, амин дэмийг агуулж бас цагаан будаагаа хамгаалж байдаг. Тиймдээ хүний биед нэн хэрэгцээтэй витамин /витамин Е, В1, В2 г.м/ эрдэс бодис /уураг, тос сахар, кальци, кали, төмөр, фосфор, магни, цайр гэх мэт шим тэжээлээр баялаг, тэжээллэг чанараараа цагаан будаанаас 4 дахин их, эрүүл мэндийн органик бүтээгдэхүүн юм. Мөн бор будаа нь амин дэмүүдээр баялаг учир хүүхэд, өндөр настнууд хэрэглэхэд илүү тэжээллэг чанартай гээд олон давуу талтай.

Япончууд будааг аль болох шинээр нь хэрэглэхийг эрхэмлэдэг.  Түүнчлэн Япончуудын урт наслахын нууц нь цагаан будаандаа байдаг гэж эрт дээр үеэс үзсээр иржээ. Будаагаа сонгохдоо юуны түрүүнд аль улсынх вэ гэдгээс илүү хэзээ үйлдвэрлэгдэж цайруулагдсан бэ гэдгийг хамгийн сайн харах хэрэгтэй. Учир нь цагаан будаа болгон цайруулсан өдрөөс эхлэн цагаан будааны хадгалах хугацааг тооцож эхэлдэг. Монголд худалдаалагдаж буй зарим будаанууд үйлдвэрлэсэн огноо болон савласан огноог хамтад нь бичсэн байдаг.

Тэгвэл та өөрөө цайруулсан шинэхэн будааг  хоол хүнсэндээ хэрэглэхийг хүсвэл  “Сансарын Emart, Хан-уулын Emart, 19-р хорооллын Номин, Их дэлгүүрийн Номин-ийн салбаруудад байрлах,“Будаа цайруулах автомат төхөөрөмж”-ийг ашиглан өөрөө цагаан будаагаа цайруулан аваарай.

“Эрхэм хэрэглэгч та Япон цагаан будаагаа шинээр нь "Будаа цайруулах автомат төхөөрөмж"-өөр цайруулан авахдаа 18-20 хувийн хөнгөлөлтийг эдлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж