"Зуны лигийн тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч байна" | News.MN

"Зуны лигийн тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч байна"

"Зуны лигийн тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч байна"

"Зуны лигийн тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч байна"

Цар тахалтай холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн лигүүд түр завсарласан тул Чухаг спорт төвөөс санаачлан "Чухаг" зуны лигийг зохион байгуулж байна.  Тус зуны лигийн 12 багийн тоглолт бүр өрсөлдөөнтэй, эцсийн мөчид шийдэгдэж байна.

Саяхан үндэсний лигийн дэд хэсэгт аман хүзүүдсэн Эрдэнэт залгамж багийн бүрэлдэхүүнд энэ удаад Гоё дээд лигийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” О.Сэргэлэн тэргүүтэй Т.Мэндбаяр, А.Баярбат нар нэгдсэн бол Баянгол ИТХ багийн бүрэлдэхүүнд Д.Дархантөгс, О.Очирбат, С.Эрдэнэдалай зэрэг Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчид багтжээ. Харин Prouve Panthers баг О.Эрдэнэцогт, Б.Наранбаатар, Ж.Билэгт тэргүүтэй шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн байна.


Сагсан бөмбөгийн олон улсын шүүгч, Чухаг зуны лигийн ерөнхий  шүүгч Б.Ганзориг: Чухаг спортын төвөөс зохион байгуулж буй зуны лиг нь наймдугаар сарын эхээр явагдаж эхэлсэн нээлттэй тэмцээн. Нээлттэй тэмцээн гэдэг нь Монголын үндэсний 21 аймгийн лиг болон Гоё дээд лигийн тамирчид чөлөөтэй оролцож болж байгаа юм. Оролцож буй баг бүрт 21 аймгийн үндэсний лигийн хоёр тамирчин, Гоё дээд лигийн хоёр тамирчин тоглох боломжтой. Хоёр бүст хуваагдсан 12 багийн улирлын тойргийн тоглолтууд явагдаж байна. Нийтдээ 150 гаруй тамирчид өрсөлдөж байна. Цар тахалтай холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн лигүүд зогссон учир энэ тэмцээн маань тамирчдад тун таатай байгаа. Тамирчдын ч гэсэн бэлтгэл сургуулилт жигдрээд, зуны лигийн тоглолтууд өдрөөс өдөрт ширүүсч байна.

Чухаг зуны лиг нь амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнд оролцож буй баг тамирчдын халууныг үзэж, амны хаалттай заал руу нэвтрүүлж байна. Та бүхэн энэхүү тэмцээнийг Чухаг спорт төв гэх цахим хуудсаар хүлээн авч үзэх боломжтой.


Энэ өдөр Чухаг лигийн баруун болон зүүн бүсийг тэргүүлж буй Sonio Team болон Баянгол ИТХ багуудын онц сонирхолтой тоглолт явагдсан юм. Эхнээсээ л өрсөлдөөнтэй явагдсан тоглолтонд Sonio Team багаас Б.Дамдинсүрэн онцгой байж 23 оноо аван баг нь өрсөлдөгчөө 82-77 гэсэн харьцаатай хожсон юм.

Баянгол ИТХ багийн ахлагч Д.Бат-Ирээдүй:

Манай баг анх 2019 оны есдүгээр сард “Бид төмөр замынхан” ТББ гэх төмөр замын залуусаар багийнхаа гол цөмийг бүрдүүлэн байгуулагдсан. Харин “Чухаг” зуны лигийн дүрмэнд маань Гоё дээд лигийн хоёр тоглогчийг багтаа тоглуулж болно гэсэн болохоор Хан-Уул хангарьд багийн н.Билгүүн болон Эрдэнэтийн уурхайчид багийн О.Очирбат нар урилгаар манай тоглож байна. Ер нь бол Баянгол дүүрэгт амьдардаг, өссөн сагсан бөмбөг тоглодог залуусаараа нийлээд клубын системд шилжсэн нь энэ. Багийн эзэн Г.Энхболд, ахлах дасгалжуулагч Т.Жавхлантөгс, туслах дасгалжуулагч Б.Дархантөгс гэж хүмүүс бий. Их л том зорилго өвөртлөн баг болсон доо. Анх байгуулагдаад насанд хүрэгчдийн УАШТ-ий B зэрэглэлд хүрэл медаль, саяхан 21 аймгийн үндэсний дээд лигийн дэд хэсэгт мөн хүрэл медаль хүртсэн амжилттай.

Мөн Баруун бүсийг тэргүүлж буй Sonio Team багийн эзэн Г.Сонинхүү:

Манай Sonio Team багийн хувьд миний хөтлөн явуулдаг “Сонио Монголын сагс” гэх Монголын сагсан бөмбөгийн ертөнцийг хүмүүст хүргэдэг фэйсбүүк хуудасны маань баг байгаа. 15 хүнтэй багийн бүрэлдэхүүний маань ахлах дасгалжуулагч Их засаг их сургуулийн Eagles багийн дасгалжуулагч Б.Ганхуяг ажиллаж байгаа бол ахлагчаар нь н.Отгонтөгс гэж залуу бий. Ер нь бол багаа 21 аймгийн үндэсний дээд лиг, Гоё дээд лиг, оюутны лигт тоглож байсан өөрийнхөө таньдаг ах, дүү найз нөхдөөр бүрдүүлсэн. Манайд дээд лигийн Legacy багийн н.Цогбадрах, 21 аймгийн үндэсний дээд лигийн тэргүүн хэсэгт тоглодог З.Энх-Учрал, Э.Батжаргал, Б.Дамдинсүрэн нар бий. Цааш цаашдаа энэ багаараа олон тэмцээнд оролцоно. Баг маань залуу бүрэлдэхүүнтэй. Голцуу 1990-ээд оны тамирчид бий. Үзэгчгүй гэсэн зуны лигийн тоглолтууд маань гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна. Баг болгонд л лигт тоглодог тамирчид байна. Чухаг зуны лиг маань ч ирэх жил үргэлжлэн явагдах байх.

Чухаг зуны лигийн зүүн бүсийг Баянгол ИТХ болон Ондилт багууд дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хамтдаа тэргүүлж байгаа юм.

Ондилт багийн ахлах дасгалжуулагч, ШУТИС-ийн багш Б.Ганзориг: Манай багийг Ондилт компани ивээн тэтгэдэг өмнө нь Sprite D лигт өрсөлдөж байсан баг. Sprite D лигт өрсөлдөж байсан бүрэлдэхүүндээ Гоё дээд лигийн Танан Гарьд багийн С.Билгүүн, 21 аймгийн үндэсний дээд лигт тоглодог А.Даваадорж, Б.Хангай нарыг эгнээндээ нэгтгэсэн. Лигийн тоглогчид маань багтайгаа нэгдээд удаагүй болохоор бага зэрэг үл ойлголцох асуудлууд гарч байна. Залуусынхаа ажлын цаг завыг харж байгаад долоо хоногтоо оройн цагаар гурван удаа хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэнд ч хэрэггүй хог 2020-08-19 192.82.75.107

Монголчуудын сагс тоглох гэж ямар ац нь байдын.

Avatar

Fuck Sonio 2020-08-19 124.158.124.241

Ene Sonio ch gene uu neg duuchin gesen ner zuusen g*** yolknii mod shig style tei nohor end tend tenegtej yvhaa bolimoor yum. Live hiigeed heden batsaanuud togloj bhd n zagnaj magnaad bagiin ezen geed ooriigoo orgomjilchihsen bandi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж