"Эр хүний тухай явцуу ойлголтыг дотуур хувцаснаас эхэлж эвдэнэ"

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

FASHION

"Эр хүний тухай явцуу ойлголтыг дотуур хувцаснаас эхэлж эвдэнэ"

"Эр хүний тухай явцуу ойлголтыг дотуур хувцаснаас эхэлж эвдэнэ"

Израилын Тель-Авив хотод аж төрдөг 33 настай дизайнер Равид Хакен эрчүүдэд зориулан гоёмсог нэхмэл дотуур хувцас урлаж эхэлсэн байна. Тэрбээр багагүй хугацаанд нэхмэл хийсэн  туршлагатайгаас гадна өнгө, материал, чимэглэл хооронд нь зохицуулах торгон мэдрэмжтэй нэгэн аж.

Хакен нэхмэлээр дотуур хувцаснаас гадна цамц, даашинз гээд бүх зүйлийг урладаг байна. Тэрбээр АНУ-ын загварлаг кинонуудаас урам зориг авсаар, хувцас загварын урлагт найман настайдаа хөл тавьсан нэгэн. Хакен 1995 оны “Clueless” киног үзээд өөрийнхөө хувцаслалтыг анхаарч, загвар зохиож зурдаг болсон байна. Харин нэхмэлийг тэрбээр инженер, дизайны коллеж төгсөөд, 2013 оноос сурч эхэлжээ.

“Анх юм нэхэж эхлэх үеэс л нэхэж буй зүйлээ яаж ч өөрчилж болох эрх чөлөөтэй нь маш их таалагдсан. Надад яг л 3D принтер шиг санагдсан. Түүнээс гадна энэ бол маш эртний техник. Жишээлбэл, Египетээс 1700 гаруй жилийн өмнө нэхсэн оймс олдож байсан. Нэхмэлийн түүх үнэхээр гайхалтай” хэмээн Хакен ярьжээ.

Түүний загваруудыг мэргэжлийнхэн их тачаангуй хэмээн сайшаадаг байна. Учир нь нэхмэл хийхэд хэр том нүхтэй байхыг урлаач өөрөө шийдэж болдог. Мөн тэдгээр нүхнүүд нь хувцасны цаанаас биеийг нэвт харагдуулдаг юм.

Хакен Тунис, Польшийн эрлийз, мөн хүйсийн ондоо чиг баримжаатай нэгэн аж. Түүний гол зорилго бол ойрхи Дорнодын орнуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн эр хүний талаарх ойлголтыг өөрчлөх явдал аж. “Эр хүн хатуу, чанга гэх мэт олон шаардлагад нийцэх ёстой гэсэн явцуу үзэл маш түгээмэл байдаг. Олон орны соёлын солилцоо, цэрэг арми гэх мэт хүчин зүйлс дээрх үзлийг улам дэвэргэсээр байгаа. Би энэ дарамтыг цэцэрлэгт байхаасаа хойш л мэдэрч эхэлсэн” хэмээн Хакен ярьжээ. Зорилгынхоо төлөө тэрбээр хувцас загварын урлагийг ашиглаж байна. Жишээлбэл, нэхмэлээр гайхалтай загваруудаас гадна дур булаам дотуур хувцаснуудыг эрчүүдэд зориулан  бүтээж байна.

Нэхмэл хувцас тачаангуй гэдэгт олон хүн санал нийлэхгүй байх. Гэхдээ Хакен нэхмэлийг хэрхэн тачаангуй болгох аргыг олжээ. Ялангуяа дотуур хувцсыг хэрхэн дур булаам харагдуулах аргыг олж тэрбээр 2013 оноос эхлэн нэхмэл дотуур хувцас урлаж эхэлсэн юи. Урласан нэхмэл дотуур хувцсаа фламинго шувууны ягаан өд, сувд зэргээр чимэглэх нь түүний бас нэг авьяас юм. Тэрбээр эхний бүтээлүүдээ “бөхчүүдийн нэхмэл” гэж нэрлэсэн байна. Учир нь бөхчүүд эр хүний нүцгэн бие, булчин шөрмөсийг харуулдгаараа эртнээс хомо-эротик урлагийн алдартай сэдэв байсаар ирсэн билээ. Түүнд мөн “Рококогийн халуурал” нэртэй коллекц бий. Тэрбээр загваруудынхаа санааг өөрөө бодож олохоос гадна бусад дотуур хувцасны загвар зохион бүтээгчид, тэр дундаа Рианнагаас олдог гэнэ. Энэ талаараа тэрбээр “Би үргэлж л дотуур хувцсанд дурладаг байсан. Харин Риригийн хийж буй зүйл үнэхээр төгс, цоо шинэ. Би түүний загваруудыг өөртөө зориулж, нэхэж хийх дуртай” хэмээжээ.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж