Шуллагааны цех ажиллуулж байсан иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна | News.MN

Шуллагааны цех ажиллуулж байсан иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Шуллагааны цех ажиллуулж байсан иргэдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай "Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хүргэлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх" удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ХУД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-19 202.21.108.230

Хүрэлсүхийн ЗГ Монголчуудыг махны салбараас шахаж Хятадуудад улайм цайм өгсөөр даруй 4 жил боллоо.

Avatar

Зочин 2020-08-19 103.229.123.52

Ийм бохир заваан газрууд зөндөө байгаа даа. Захууд ч гэсэн бохирдсон машинаар махаа зааж, бохир хувцастай хүмүүс мөрлөн зөөж лангуун дээр аваачаад, зарим нь маска, бээлий ч хэрэглэхгүйгээр шулаад зарж байна. Махны худалдаанд эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг дээд зэргээр сахиулах талаар эрс өндөр шаардлага тавьж, эрс шинэтгэл хийх хэрэгтэй байна….

Avatar

иргэн 2020-08-19 202.126.90.43

яг энэ орчин бол бас ч болохгүй ээ Харин боломжийн гайгүй газрыг шалгаж бариад л ,зөрчлийн хууль гэж чадвар сул,мэдлэг боловсролгүй хүмүүсийн санаачилсан ангилал ялган салгалт байхгүй залхуурч бөөндсөн олон хүний ажиллах сэтгэл зүрхийг мохоосон арчаагүй чанаргүй ард түмнийг дээрэмдэх зорилготой хийсэн тэнэг хуулирхуу юмаар далимдуулж далайлган асар их идэж уух мөнгөө төвлөрүүлдэг нь нууц биш шүү дээ.Дарга нар нь энэ жил төдөн төгрөгний төлөвлөгөөтэй бгаа, гм-р уралдаан зарлаж дээрэм хийж бнаа

Avatar

Зочин 2020-08-19 203.91.115.252

тэгээд энэ хүмүүсийг яаж амьдар гээд байгаам бэээээээээээээээ.

Avatar

иргэн 2020-08-19 103.9.88.162

толгой шийрээ шулаад идэж болохгүй,загас бариад шарж болохгүй,жимс самараа түүж болохгүй ТОРГОНО

Avatar

БӨӨ ХҮҮ 2020-08-19 185.216.35.174

ХЯТАД ХҮМҮҮС ХИМИЙН БОРДООГООР НАВЧ ТАРИАД АМТЛАГЧ ИСГЭЭД БАЙГААГ БОДОХД 100% ЭКО ЭРҮҮЛ 100% ЦЭВЭР ЦУСНЫ ХҮМҮҮС БОЛОХООР АВИЛГА ӨГӨХ МЭДЭХГҮЙ ЧААВААС? ЭЗЛЭГДСНИЙ ШИНЖ

Avatar

Зочин 2020-08-19 124.158.107.35

ажиллуулж болно гэхдээ ийм орчинд биш,

Avatar

Зочин 2020-08-19 202.126.90.97

Ajil amidralaa deeshluulj bolohgui yu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж