Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд өчигдөр /2020.08.18/ хоёр эрэгтэй согтуудаа голд живсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын харьяат 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өчигдөр 16.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага 16.22 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт Нүхэн гүүр гэдэг газар хүртэл зургаан км-т Орхон голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэсэн ч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож өнөөдөр /2020.08.19/ 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Мөн Тэнгэрийн энерги бясалгалын төв орчмоос долдугаар сарын 31-ний өдөр алга болсон иргэн О-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Э.БУРАМ
Эрүүл болоод бодов 2020-08-19 203.91.115.251
Түй живцэн байна шдэ
Хэлэх үг ч алга! 2020-08-19 103.212.118.153
Хэлэх үг ч алга!.Залуус байсан бол хохь чинь л гэх байсансан,гэвч өндөр настангууд??? Хэрэг алга! Зөнөх мөрөөрөө зөнөхгүй….
ЗОЧИН 2020-08-19 202.21.126.30
ХӨӨРХИЙ ӨВӨӨ НАР АРХИНЫ ХАЛУУНААР НЭГ НЭГЭНДЭЭ ХИР САЙН СЭЛДЭГЭЭЭ ГАЙХУУЛСАН БАЙХ ДАА. УМ МАНИ БАД МИ ХУМ.