НЭМЭЛТ:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан байна. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж, ял оноолоо.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.18/ 09.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Түүнийг эрх мэдлээ ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж буй.
Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан билээ.
Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон.
Г.ХОРОЛ
Зочин 2020-08-19 202.126.88.205
Авгайгаа зээл авсаныг мэдээгүй Содбаатар ариухан хүн мөн үү.
жөй 2020-08-19 124.158.107.71
ЖДҮ-гийн зарим нь сайд болдог. Зарим нь шоронд явдаг юм байна.
Чв 2020-08-19 202.55.188.37
Хун нь еерее их н**ш л доо. Захын хэруулч ш**** авгай шиг туйлбаргуй н**ш.
Зочин 2020-08-19 103.212.119.178
ulaan tsagaandaaa yalgaj salgaad yal uguud baina…. aimaar um
Чч 2020-08-19 202.55.188.37
Уйлийн ур!!! Лунгийн замыг там болгож олон хуний х****л идсэн. Мянганбаярын *л ны опдыг зуучилж зарах гэж хятадуудаас 1 сая доллар авах гээд ухчих гээд гуйгээд бсан.хегийг эр бналээдээ. Эр ч гэж дээ дулзэн н**ш.
Зочин 2020-08-19 192.82.75.141
Дамба-очир оо санаа зоволтгүй ээ хө. 2021 оны 3-н сарын сүүлээр ардын хувьсгалын 100 жилийн өршөөлийн хууль батлагданаа. Тэр болтол тэс.
Иргэн 2020-08-19 202.126.88.67
Бусад ЖДҮчидэдадилхан ял өгөх нь шударга ёсонд нийцмой
.Энхбаяр,Болорчулуун,Содбаатар,Хүрэлсүх,Учрал гм бүгдэд нь хуулийн өмнө тэгш байх ёстой юм
зочин 2020-08-19 66.181.185.104
3жил харуул хамгаалалттай амрах юм биз дээ бусад нѳхдүүдийнхээ хамт
Зочин 2020-08-19 202.21.98.238
ingej baihaar eruugiin huulia buur baihgui bolgoson deer. Neg bol ihes deedest uilchildeg huuli ni tusdaa oor baidag um bolov uu. Iiim ih hemjeenii mongo avchaad ingej suuh um bol hulgai hiicheed ter shorond ni suuj garch ireed saikhan amidrah um bna doo. Ajil hiih ch shaardlaga alga
1 2020-08-19 59.153.115.85
Ер нь бол Ек өнгөрсөн парламентын 32-33-н гэж ялгалгүй ял өгч явуулах бодлого бариад эхэлчихлээ шүү… Ном ёсоороо бол Жунай, Хотын газрын наймаачин Наранхүүтэйгээ явах учиртай ш дээ. Заавал ЖДҮ ч гэхгүй
Зочин 2020-08-19 59.153.115.85
Зөвхөн барьсан замаар нь зорчсон иргэд л яаж хохирлоо доо… Энэ нэг новшоос болж
Зочин 2020-08-19 202.131.233.190
ДАМБАОЧИРТ 3.5 ЖИЛ БАГАДАЖ, МАН-ын ТЭРГҮҮН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫН ГЭГЭЭН ДҮР МӨНӨӨС МӨН ШҮҮ.
Зочин 2020-08-19 103.229.122.174
чи ч үүнээс илүү юм үзэх вий. Хүний мууд дурлаж болдоггүй юм даа
Зочин 2020-08-19 202.131.240.170
Nudee olson shagnal bn!!!
ЗОЧИН 2020-08-19 202.21.126.30
3.5-ААС 4 ЖИЛИЙН БАГЦААНД БУУХ БАЙХ
zochin 2020-08-19 202.179.27.7
5 bisch 25 jil bailguidee
Зочин 2020-08-19 83.20.231.208
Shuud 5 zil