Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноов

Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноов

НЭМЭЛТ:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан байна. Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж, ял оноолоо.


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.18/ 09.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.

Түүнийг эрх мэдлээ ашиглаж,  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж буй.

Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан билээ.

Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж