МАН төр барихаар банк дампуурдаг гэдэг нь хоосон үг биш болох нь.
Ердөө жил гаруйн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанк Капитал банкны дампуурлыг зарлаж, хөрөнгийг нь битүүмжилсэн бол одоо дахин хоёр арилжааны банкны хувь заяа хүнд болсныг Үндэсний аудитын газраас мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Нийгмийн даатгалын сангийн 484,3 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байгаа. Энэхүү хөрөнгийг Улаанбаатар, Голомт, Капитал, Капитрон, Хаан, Худалдаа хөгжил, Чингис, Кредит, Тээвэр хөгжил, Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалт, Төрийн банкинд байршуулсан. Монголбанкны үнэлгээгээр эдгээрт эрсдэлтэй хоёр том банк байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал шиг нөхцөл үүсч болзошгүй. Анхааруулаад хэлээд явж байна” гэдгээ өчигдөр /2020.08.18/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ сануулсан юм.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбараар бол арилжааны банкин дээр зөрчил гарахад толгойг нь илээд яваад байдаг, цаашлаад тодорхой албан тушаалтнуудаар хамгаалуулдаг. Мөнгөө буцааж авах асуудал тавихаар өгдөггүй, гүрийдэг. Эцэст нь иргэд, сангийн хөрөнгө эрсдэлд ордог. Иймээс үйл ажиллагаа нь хүндэрсэн банкны дампуурлыг цаг алдалгүй зарлах шаардлагатай гэдэг зөвлөмж өгөв.
УИХ-ын сонгуулийн өмнө буюу тавдугаар сард хоёр ч жижиг арилжааны банкны үйл ажиллагаа хүнд, түүнд нь төрийн өмчит компаниудын хөрөнгө байршсан нь асуудал болж буй тухай цухас яригдаад дарагдсан. Харин одоо хоёр том банкны үйл ажиллагаа хүндэрсэн тухай асуудлыг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч "сэвж", Сангийн сайд хүч өгсөн нь баттай мэдээлэл үү, эсвэл ташаа юу гэдэг эргэлзээ дагуулаад байна Учир нь албан тушаалтнуудын дээрх мэдээллийн дараа Монголын банкны холбоо мэдэгдэл гаргаж "Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө байршиж буй хоёр арилжааны томоохон банк эрсдэлтэй байгаа тухай дурдсан нь бодит байдлаас зөрсөн мэдээлэл юм" гэж няцаав. Харин төв банк таг дүлий суув. Банк бол итгэлцэл дээр тогтдог. Ташаа мэдээллээс болж, банк дампуурах эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, Монголбанк тайлбар хийгээгүй байхад Засгийн газрын сайд нь УИХ-ын харъяанд байдаг агентлагийнхаа орлогчийн хамт хоолой нийлүүлэн, хоёр банк эрсдэлтэй нөхцөлд байгааг дуулгасан нь МАН-д банк дампууруулах сонирхол байх вий гэдэг болгоомжол дагуулж буй юм. Тэр тусмаа банкууд нь хадгаламж эзэмшигчид, харилцагчдаа эрсдэлд оруулахгүйн төлөө чадлаараа тэмцэж байхад албан тушаалтнууд хариуцлагагүй мэдэгдэл хийсэн бол огцрох ч багадна.
Яагаад гэвэл ташаа мэдээллээс болж харилцагч, хадгаламж эзэмшигчид банкнаас мөнгөө татаад эхэлбэл үйл ажиллагаа нь хэвийн банкийг ч эрсдэл оруулах аюултай. Тэр тусмаа дампуурсан Капитал банкнаас даатгуулагчдын 300 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж чадаагүй байтал дахиад хоёр ч банкаа ташаа мэдээллээс болж унагавал банк санхүүгийн салбарт том доргилт өгөх эрсдэлтэй.
Учир нь Капитал системдээ нөлөө үзүүлэх хэмжээний банк биш байсан учир дампуурлыг нь зарлахад банкны салбарын үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлээгүй. Харин том банкинд асуудал үүссэн бол эрсдэл өндөр авах байсан гэдгийг тухайн үед эдийн засагч нар сануулсан удаатай.
Капитал банкны дампуурлыг зарлахад дагаад Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум төгрөг, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум төгрөг, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байршуулсан байсан нь эрсдэлд орсон юм. Нийт дүнгээрээ энэ нь 340 орчим тэрбум төгрөг болсон.
Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид болоод харилцагчдын мөнгөн хөрөнгийг оруулахгүйгээр тооцоход ямар том эрсдэл үүссэн бэ гэдэг нь эндээс харагдана.
Капитал банкны эрх хүлээн авагч зөвлөл өнгөрсөн долдугаар сард мэдээлэл хийх үеэрээ Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь анх 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авснаас хойш 2020 оны зургадугаар сарын 30 –ны өдрийн байдлаар 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн8 хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна.
Мөн 2020 оны эхний хагас жилд нийт 35 иргэн, аж ахуй нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулсан гэдгээ мэдэгдсэн.
Харин Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банк болон түүний охин найман компанийн нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 232 үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, барагдуулах даалгавар авсан ч энэ нь Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл хөрөнгийг битүүмжлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгээс гаргасан тул гацаанд орсон гэдгээ учирласан юм.
МАН Засгийн эрх барьж байхад буюу 2008-2009 онд Анод, Зоос банк дампуурч байв. Тухайн үед төв банкны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдорж, Засгийн газрын тэргүүнээр Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд, УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл ажиллаж байсан бөгөөд 225 тэрбум төгрөгийн зардал гарган, хохирлыг барагдуулсан.
Энэ үед ДНБ өмнөх оноос 1.6 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17.4 хувьд хүрч байв.
Харин одоо УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх хоёр ажиллаж байна. Хэрвээ хоёр банк дампуурвал МАН засагласан 1.4 жилийн хугацаанд гурван ч банкны маанийг уншсан хар түүхийг үлдээх болно. Банкаа унагах уу, бодлогын дэмжлэг үзүүлээд аваад үлдэх үү гэдэг сонголт гарт нь байна.
Г.ХОРОЛ
Зочин 2020-08-19 103.229.123.132
Харин но-той банк дампууруулах явдал АН-ынхны үед л гардаг санагдах юм
Зочин 2020-08-19 150.129.143.192
МАН гарч ирж байж л энэ идсэн уусанг нь цэгцэлдэг биз дээ. Капиталыг дампууруулж асуудлыг цэгцлээгүй бол өдийд ЭМД болон тэтгэвэр тэтгэмжий мөнгө юу болох байсан бол . МАН-ы буянаар л тэдний хөрөнгийг битүүмжилж хагас мөнгөө ч болсон авраа биз дээ. Ундармаад харинч цөөхөн жил өглөө. Засгийн эрхэнд ямарч нам байсан шүүмжилж байдаг сэтгэцийн асуудалтай хар энeргитэй усан амтай хэсэг бүлэг байх юм аа. Эсвэл аль ч засгийн үeд эсрэг талд нь ажиллаж комэнт бичиж цалинжиж амьдардаг юм болов уу
иргэн 2020-08-19 49.0.218.11
МАН ч бүтэхгүй юм бна даа, хэрэггүй сонгожээ,
СУДЛААЧ ИРГЭН 2020-08-19 202.9.46.158
тухайн банкинд асуудал бий бол дампууруулах нь муу үйлдэл бишээ,,,захиргаадалтын аргаар торгоож төсвийн хөрөнгөөр дэмжих нь харин муу үйлдэл болно зах зээлийн замаараа л шийдэгдээд явах нь зөв цаашид зээлийни хүүг бууруулах бол энэ банкнууд нилээд асуудао гарнадаа тиймээс эртхэн банкуудаа шалгаж бэлтгэлээ хийгээд явах нь зөв
Irgen 2020-08-19 202.9.46.110
Ardchilsan namiin ued 1998ond 2 tom bankiig dampuuruulj baij bilee. Ih duulian bolj bsan bizde tuhain uedee.
Зочин 2020-08-19 49.0.212.4
МАН намын жилүүдэд Анод, Зоос, Монгол шуудан, Хадгаламж, Капитал гээд нийт 5-ыг дампууруулсан. Одоо нэмж 2-ыг дампууруулах гэж байна. Аль нь мундаг байна даа аан?
Зочин 2020-08-19 202.21.126.30
Аль нам засаглаж байх үед банк дампуурсан нь ямар хамаа байна? Төлбөрийн чадваргүй болоод л дампуураа биз? Хууль зөрчиж дампууруулна гэж юу байдгийн?
nohod 2020-08-19 139.5.217.18
albaar chadvargvi bolgood mungiigni huvaaj avsan bizdee
Bat 2020-08-19 202.131.245.210
Банк дампуурах хэвийн үзэгдэл Идээ бээр нь шахагдаж байна гэсэн үг Харин дампуурсаны дараа төр засгаас дэмжлэг үзүүлж хохиролыг нь хамгаалж болохгүй Харин буруутай хүмүүст чанга хариуцлага хүлээлгэж нууц хөрөнгийг нь илрүүлж хохиролыг нь барагдуулах хэрэгтэй
Зочин 2020-08-19 104.143.92.77
Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалтын гэсэн сүржин нэртэй тэнэг бөхчүүдийн банк дампуурчихсныг энэ МАН одоо болтол нуугаад байгаа. Догорсүрэнгийнхэн Улсын мөнгөөр амь зогоож байгаа луйьарчид
Zochin 2020-08-19 64.119.20.100
Chingis, Yndesnii khurungu oruulaltiin bank ali deer dampuursan. Ikh khurliin gishyydiin bank bolokhoor zarlakhgyi, dampuuruulakhgyi bgaa bz dee. Magadgyi oron nutgiin songuuli ungurtul khyleej bgas um bgaa bz ayagyi bol.
Зочин 2020-08-19 202.21.107.88
muudsan bol erthen dampuuruulsan deerdee
Зочин 2020-08-19 202.179.26.168
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, ЧИНГИС ХААН БАНК, ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАНК БАЙХ. ЭНДЭЭС ХАМГИЙН МАГАДЛАЛТАЙ НЬ ХХБАНК, ЧИНГИС ХААН БАНК Л БИЗ.
Зочин 2020-08-19 202.21.96.212
2 tom bish ee 2 jijig bankiig dampuuruulbal taarna!
Зочин 2020-08-19 139.5.216.28
Ардчилсан луйварчид л банк дампууруулдаг, дахиж банк дампуурахгүй битгий хэрээ шиг бархирцгаа
Ард 2020-08-19 202.55.188.45
Ард иргэдээ боддоггүй нам засаг банк санхүү бүгд дампуурч бвал сайн. МАН нам сонгуулийн өмнө бүх зүйлийг болгоод бгаа юм шиг л сайхан ярьж тайван бсан одоо хараарай цаашдаа яаж хэцүүдэхийг. МАН намыг олонх болгож сонгосон ард түмэн одоо намаасаа өгөх САЛААВЧУУДАА авахад бэлдэцгээ
Иргэд 2020-08-19 202.55.188.45
Ард түмнийг хямрааж байгаа нэг зүйл бол банк санхүүгийн салбар тэгхээр дампуурч л бвал сайн
ИХ БӨӨ 2020-08-19 185.216.35.174
2ТОМ ГЭДЭГ НЬ АЙГААД ХУДЛАА ХЭЛСЭН 2ДАХИН ИЛҮҮ БОЛСОН. ИХ ЭЗНИЙ НЭРТЭЙ НЬ АЛЬ ЭРТ ДОГОЛДООД ҮЛГЭН САЛГАН АРАЙ ЯДАЖ БАЙГАА ,НӨГӨӨНЬ 400САЯ ДОЛЛАРААР % АВААД БУЛААЛГААД ДОГОЛДООД АРГАА ЯДААД ОХИН БАНКАА ТАТАН БУУЛГАЖ НЭГТГЭЭД,ҮЛГЭН САЛГАН,НӨГӨӨ НЬ 1НЬ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ БӨХИЙНХ, НӨГӨӨ НЬ 2ЭЗЭН ХОООРОНДОО ХЭРЭЛДЭЭД 1НЬ ШОРОНД ОРОО БИ З ДЭЭ БОНДЫН МӨНГӨНӨӨС АСАР ИХ АВААД АЖИЛГҮЙ ОРЛОГГҮЙ ТӨЛЖ ЧАДАХАА БАЙСАН БҮГД ИЛ ТОД ОЙЛГОМЖТОЙ
Зочин 2020-08-19 103.14.36.18
Хүрэлсүх, Занданшатар 2 банк дампууруулж дундаас нь ашиг олохдоо гаргууд мэргэжлийн шүү дээ. Хадгаламж банк дампуурсаны дараа түрийвч нь ч түнтийсэн дээ. Ах нар одоо бас нэг байтугай нижгээд банк дампууруулж түрийвчээ түнтийлгэхээ мэдэлгүй дээ.
Хөрөнгө оруулагч 2020-08-19 103.10.22.34
Ковидийн улмаас дэлхий даяар банкны хувьцаа унаж байгаа. Хязгаарлалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож банкуудын зээлийн эргэн төлөлт мэдэгдэхүйц багасна. Энэ утгааараа АНУ-ын банкуудын хувьцаа маш их унасан. ОХУ-ын Сбербанк өчигдөрийн мэдээллээр нийтийн зах зээлд оролцдог салбараа зарахаа мэдэгдсэн. Манай банкуудад ч гэсэн зээл, зээлийн хүүний эргэн төлөлт багассанаас хүндэрч байгаа ньбайх ёстой үзэгдэл. Харин их удаж яригдаж байна. Нуугаад удаж мэдээлж буй нь улам ноцтой юм.
зочин 2020-08-19 202.131.244.86
ОУ-н Валютын сангаас ер нь банкуудын тоог цөөлөх чиглэл аль эртнээс өгөөд байгаа. Тиймэрхүү л зүйл болов уу. Гэхдээ Аудитын газраас ийм юм яриад сууж байдаг нь хэр юм. Том банк гэхээр хүмүүс нөгөө системийн 70 гаруй хувийг чирж яваа ТОП-3 руу дайрах юм. Монгол банкнаас хуулийн дагуу ажиллаж байгаа 2 жижиг банк байгаа… Мэдээллээ зөв хиймээр юм.
Зочин 2020-08-19 202.126.88.161
Ундармаа бузар г***й.Зоос банк дампуурахын өмнө зориуд баахан хэрэггүй уул уурхайн,газрын лиценз өндөр үнэлгээтэй тавьсан байсан.Тэрийг нь төр төлсөн.
zochin 2020-08-19 202.179.27.7
albaar dampuuruulj dundaas n dandaa mongo zavschidag!!!,
Зочин 2020-08-19 202.55.188.37
Golomt ali deeriin dampuurcan. Hujaa bayasaa ih udaan hamgaallaa.
Түвшин 2020-08-19 66.181.189.244
Банк дампуурах хэвийн үзэгдэл. Харин зохицуулалт хийж чадах уу гэдэг нь өөр асуудал.. Намын нэр дагаж байгаа бол илүү нотлох баримтыг гаргаж өгөх хэрэгтэй бол уу. .
Иргэн 2020-08-19 103.57.92.20
Мөнгө хүүлэгчдийг зах цухаас нь цэвэрлэж шүүхэд гэмгүй! Харин ч банкны реформыг хийхгүй удаалаа…
Тарвагадоржын Сайт ХХБанкаа аврах гэж бичиж бна тиймүү Дэмжлэг гэнэ үү юу солиор нь вээ 2020-08-19 202.21.124.134
Хххх
Зочин 2020-08-19 202.131.234.154
taamaglaad baigaa bankuudiinhaa website-aar orood mongolbankni zohistoi shalguur uzuuleltiig l harchih l daa
үүүүүүүүү 2020-08-19 202.21.97.30
ТАТВАР ДААТГАЛЫН МӨНГИЙГ ХАМГИЙН ИХ ДҮНТЭЙ БАЙРШУУЛСАН УЛААНБААТАР ХОТЫН БАНКИЙГ ӨӨРТӨӨ НЭГТГЭСЭН ХХБАНК болон ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН МӨНГӨНИЙ ИХЭНХ НЬ БАЙРШСАН ХААН БАНК эсвэл ГОЛОМТ (2-н аль нэг)-г л хэлээгүй бол өөр ч системдээ доргилт өгөхөөр банк байхгүй л дээ
Зочин 2020-08-19 103.57.93.198
guchin jil mongolchuudiig shulj mongonii bool bolgoson bank nertee kompanuud bidend hereggui arilj uz mongo huulj ulsaasaa bayn bolj shunalan diildehee bolison shuudee hudlaa matariin nulimas unagaj gen gurvan say hund ganc toriin bank baihad bolon
Зочин 2020-08-19 202.21.108.230
Хүүк дахиад мөнгөөр нь казинодчихсонуу
Зочин 2020-08-19 103.229.121.158
Банкны эздийн боолчлолоос биднийг салгах ажил эхлэх сургаар Банкны эзэдийн захиалгаар бичээд эхэлжээ!!
Иргэн 2020-08-19 64.119.27.80
Дампуурвал хэлэх үгтэй болж бгаа юм уу.
zochin 2020-08-19 119.40.98.166
za mungu ali ch bankind bsan tur abhaas uur arga alga. es tegvel daraa hooson uldene
зочин 2020-08-19 103.212.119.235
зах зээлжсэн коммунистууд төрийн өмчийг идэж шамшигдуулаад амтшин одоо хувийн компануудыг хүчээр дампууруулж иддэг болсон. одоо эдэнд хамгийн амттай хөрөнгө бол ашигтай, амжилттай ажиллаж байгаа хувийн уул уурхайн компанууд, хувийн банкууд байгаа тул эхлээд мөнгө угааж байна гэдэг нэрийдлээр хэвлэл мэдээллэр баахан сурталчилж олон түмний тархийг угаагаад дараа нь дампуурсан нэрээр өөрсдөө авна. зүгээр л харж бай. донгол орны сөнөөнө, дараа нь 2049 он гэхэд хятадад зарна. удахгүй дээ
Зочин 2020-08-19 103.57.93.198
uul uurhai ard tumnii omch bid mongo huuleltiig demjehgui baina bugdeeree or shirend orj yaduu tarchig amidarch baina chi gazar uhaj mongo huulj amidardag yum shig baina caashdaa oor zuil hiij amidar za
шаампар 2020-08-19 43.242.243.154
Яриад байгаа нь Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хоёр шүү, 2 банк хэн юм бол гэж төөрөх хэрэггүй