Ерөнхий сайдад зөвлөгчид

Хуучирсан мэдээ: 2020.08.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад зөвлөгчид

Ерөнхий сайдад зөвлөгчид

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны таван зөвлөх, нэг ахлах зөвлөхтэй.

Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэж заажээ.

Ерөнхий сайдын зөвлөхүүдээс гурав нь чөлөөлөгдсөн. Тодруулбал, ахлах зөвлөх  Б.Энх-Амгалан, гадаад бодлогын зөвлөх Б. Мөнхжин,  эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр нар чөлөөлөгдсөн. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан  Б.Энх-Амгалангийн хувьд ЗГХЭГ-ын дэд дарга болж тушаал дэвшсэн. Гадаад бодлогын зөвлөх Б. Мөнхжин Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон.

АХЛАХ ЗӨВЛӨХ Ж.ЭНХБАЯР

Тиймээс Ерөнхий сайд шинээр зөвлөхүүдээ томилж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг ахлах зөвлөхөөр томилсон. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан тул улс төрийн хариуцлага хүлээн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээс татгалзсан.  Сайд болох амбиц байсан ч чадаагүй, Ерөнхий сайд зөвлөхөө болгох санал тавьснаар хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өнгөрсөн 12 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, батлан хамгаалахын чиглэлд илүү дуугарч, “анхаарал” тавьдаг байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Ц.НЯМДОРЖ

Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Орхон аймагт өрсөлдсөн ч өвдөг шороодсон.  Түүнийг сонгуульд ялагдсан ч Засгийн газрын танхимд сайдаар ажиллах болов уу гэсэн таамаг байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх болсон билээ.

Ц.Нямдорж нь 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.

ОРЧНЫ БОХИРДОЛ, НИЙГМИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ Л.АЛТАНГЭРЭЛ:

Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл. Түүний хувьд Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан. Ерөнхий сайдтай эртнээс холбоотой байсан гэдэг.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨХ А.ҮЙЛСТӨГӨЛДӨР:

МАН-ын залуу боловсон хүчин А.Үйлстөгөлдөр нь Ерөнхий сайдын зөвлөхөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Түүний хувьд Ерөнхий сайдыг Шадар сайд байхад нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийг урлаг, соёлынхон сайн мэднэ. Тэрбээр өмнө нь “Мөнхийн рэп” хамтлагт дуулж байсан тэрбээр АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч болон захирлын ажлууд эрхэлж байжээ.

Зөвлөхүүд сарын 1,1 сая орчим төгрөгөөр цалинждаг юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж