Мишустны томилолтод дагалдан явсан сэтгүүлчид COVID-19-ын халдвар авчээ | News.MN

Мишустны томилолтод дагалдан явсан сэтгүүлчид COVID-19-ын халдвар авчээ

Мишустны томилолтод дагалдан явсан сэтгүүлчид COVID-19-ын халдвар авчээ

Мишустны томилолтод дагалдан явсан сэтгүүлчид COVID-19-ын халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины Алс Дорнодод хийсэн томилолтыг сурвалжилж яваа сэтгүүлчдийн багийн зарим нь шинэ коронавирусийн халдвар авсан байна. Зарим сэтгүүлчийн шинжилгээний хариу эерэг гарсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Борис Беляков нотоллоо.

Халдвар авсан сэтгүүлчдийг яаралтай тусгаарлан эмчилж эхэлсэн. Сэтгүүлчид халдвар авсан нь Ерөнхий сайдын томилолтын графикт нөлөөлөхгүй хэмээн Борис Беляков хэллээ.

Ерөнхий сайд Михаил Мишустин Алс Дорнодод хийх томилолтоо наймдугаар сарын 13-ны өдөр Анадырээс эхэлсэн юм. Тэрбээр долоо хоногийн хугацаанд Чукотскийн автономит тойрог, Камчатскийн хязгаар, Магадан болон Амур мужид ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-19 202.126.89.90

Manai 2 uchirtai yu gaigui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж