Хятадын бүтээж буй вакцин 1000 юаниас хэтрэхгүй үнээр зарагдана

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадын бүтээж буй вакцин 1000 юаниас хэтрэхгүй үнээр зарагдана

Хятадын бүтээж буй вакцин 1000 юаниас хэтрэхгүй үнээр зарагдана

Коронавирусийн эсрэг вакцин бүтээж байгаа Хятадын "Sinopharm" компанийн вакцин 2020 оны сүүлээр зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгааг тус компанийн удирдлагууд зарлажээ.

"Sinopharm" компанийн ерөнхийлөгч Лю Жиньзэн өнөөдөр "Гуанминь" өдөр тутмын сонинд ярихдаа вакцины хамгийн сүүлчийн шатны туршилтыг эхлүүлснийг мэдээлсэн байна. Туршилт амжилттай дуусвал 2020 оны арванхоёрдугаар сард зах зээлд нийлүүлэгдэх аж.

Түүний хэлснээр уг вакцин нь анхны тарилтын дараа коронавирусээс 97 хувь хамгаалах бол хоёр дахь тарилгаас 100 хувь хамгаалах юм байна. Нэг, хоёр дахь тарилгын хооронд 28 өдөр завсарлах бөгөөд "Covid-19"-өөс хамгаалах биет тарилгаас хагас сарын дараа өвчтөний биед суух ажээ.

Вакцины үнэ өндөр биш байх ба нэг тун вакцин хэдхэн зуун юаниар зарагдах бол хоёр тун нь 1,000 юань буюу 150 орчим ам.доллараас хэтрэхгүй байхаар тооцоолжээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж