“Ухаалаг Улаанбаатар” танхимын хэлэлцүүлэг боллоо | News.MN

“Ухаалаг Улаанбаатар” танхимын хэлэлцүүлэг боллоо

“Ухаалаг Улаанбаатар” танхимын хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хот ухаалаг болно гэдэг нийслэлийн нийт иргэдийн хүсэл. Ухаалаг болж, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөж хүртэх, амьдрах орчин сайжирах, цаашлаад дэлхийн жишигт нийцэх боломжтой. Энэ ч үүднээс эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Улаанбаатар хот “ухаалаг засаглал” талдаа технологийн шийдлүүдийг илүү ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Цаашдаа бүтэц, үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг ухаалаг болгох шаардлагатай” гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын систем”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичиг хөтлөлтийн систем”, “smartcar.mn” зэрэг ухаалаг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан  инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-18 192.82.69.218

Ярих яах вэ, юу ч гэж донгосч болно, хийхдээ харин эсрэгээр нь хийгээд байдгаа л больчихмоор юм

Avatar

Зочин 2020-08-18 195.206.105.217

— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-18 202.131.230.62

Хаана мөнгө хийж болох газар амбиц хийж нүх болгонд явж байдаг Итгэлт баян шиг мөнгөний улаан шуналууд хотыг удирдаж байгаа цагт хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй. Үйлчилгээ эрхлэгчидтэй холбоо тогтоодоггүй, дураараа шийдвэр гаргадаг энэ дарга гээд байгаа нөхдүүд нэг ч хадаас зөв зоохгүй ш д.

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.44

Хэлэлцээл сeминарлаал ярьсаар л байтал Улаанбаатар нь сүйрч дууслооооо

Avatar

Зочин 2020-08-18 49.0.212.4

Ухаалаг ухаалаг л гэж худлаа шоудах юм, бид нар тийм ухаалаг бишдээ яачаад байгаа юм. Бас нэг хэдэн ямбий х***а компьютер сервер, болсон болоогүй хэдэн веб хуудас ажилладаг ажилдаггүй хэдэн апликейшн хийлгэж өндөр үнээр төрд шахуулах шахаа цавчаагаа л бодож суугаа биз дээ.

Avatar

Зочин 2020-08-18 202.126.88.44

Яг үнэн….хог өмхий утаагаа яая гэж сууж юу ухаалаг энэ тэр вэ….хотын дарга нар сайн сайхнаас нь хэлэхээс биш урдаа байгаа ӨМХИЙ УТАА ХОГ 3аа eр шийдэхгүй юм………

Avatar

ИРГЭН 2020-08-18 202.9.46.227

УХААЛАГ, ЦЭВЭРХЭН, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, ТҮГЖРЭЛГҮЙ, АМГАЛАН ТАЙВАН, УТАА ТООСГҮЙ НОГООН ХОТ БОЛСОН БОДИТ ЖИШЭЭ ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙХАД ТҮҮНИЙГ НЬ ШУУД ХУУЛБАРЛАЖ АВААД ХЭРЭГЖҮҮЛ Л ДЭЭ. ХЭЛЭЛЦЭЭД БАЙХ ШААРДЛАГА АЛГА.

Avatar

Зочин 2020-08-18 103.212.117.19

Тэгэх юм бол мөнгө хийж чадахгүй. тиймээс ингэж ярилцаж жаахан мөнгө цохидог байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж