NBA: Лука Дончич, Донован Митчелл нар түүхэнд нэрээ үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

NBA: Лука Дончич, Донован Митчелл нар түүхэнд нэрээ үлдээлээ

NBA: Лука Дончич, Донован Митчелл нар түүхэнд нэрээ үлдээлээ

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын тоглолтууд өнөөдөр (2020.08.18) эхэллээ. Цар тахлын улмаас Орландо хотод байрлах Уолт Дисней амралт, зугаалгын цогцолборт үргэлжилж буй тус лигийн плей-оффын дөрвөн цувралын эхний дөрвөн тоглолт явагдлаа.


  • Денвер Наггетс 135 -125 Юта Жазз

Өрнөд бүсийн гуравдугаар байраар плей-оффт шалгарсан Денвер Наггетс болон зургадугаар байраар шалгарсан Юта Жазз багуудын тоглолт нэмэлт цаг шийдэгдлээ. Денвер Наггетс багаас Жамал Мюррей болон Никола Йокич нар нийлээд 65 оноо авч багаа ялалтад хөтөлсөн бол Юта Жаззаас Донован Митчелл онцгой байж 57 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн боловч баг нь харамсалтайгаар хожигдлоо.

Донован Митчелл энэхүү тоглолтонд 57 оноо авснаар NBA-ийн плей-оффын түүхэнд нэг тоглолтонд хамгийн өндөр оноо авсан тоглогчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэллээ. Түүний өмнө 63 оноотой Майкл Жордан болон 61 оноотой Элжин Бэйлор нар бичигдэж байна.

  • Торонто Рэпторс 134 -110 Брүүклин Нетс

Аваргаа хамгаалах зорилготой Торонто Рэпторс плей-оффын эхний шатандаа дорнод бүсийн долдугаар байраар плей-оффын шатанд шалгарсан Брүүклин Нетс багтай учраа таарлаа. Канадын багаас долоон тоглогч нь 10-аас дээш оноо авсны дотор Фред Ванвлит ганцаараа 30 оноо авснаараа бүх тоглогчдыг тэргүүллээ. Харин гол тоглогчдоо бэртэлд алдсан Нетсээс Тимоте Луваву-Кабаррот 26 оноо авч багаа тэргүүлсэн боловч энэ нь аваргуудыг буулган авахад хангалтгүй байлаа.

  • Бостон Селтикс 109 – 101 Филадельфиа 76ers

Дорнод бүсийн үзүүштэй учраануудын нэг болох Бостон Селтикс – Филадельфиа 76ers багуудын цувралын эхний тоглолтод Бостон илүүрхлээ. Багийн гол тоглогч Бен Симмонсоо бэртэлд алдсан Филадельфиагаас Жоэл Эмбийд 26 оноо, 16 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн бол Бостоноос Жэйсон Тэйтум 32 оноо, Жэйлон Броун 29 оноо авчээ.

Энэ тоглолтод Гордон Хэйвард бэртэл аван тоглолтыг дуусгалгүй ордныг орхин явсан.

  • Лос Анжелес Клипперс 118 – 110 Даллас Маврикс

Энэ жил аварга авах хамгийн өндөр магадлалтай байгаа багуудын нэг Клипперс, шилдэг залуу хослолтой Даллас Мавриксыг хожлоо. Клипперс багаас Кавай Леонард 29 оноо 12 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн бол түүнд Пол Жорж 27 оноо аван тусалжээ. Харин эсрэг багаас Словени хүү Лука Дончич 42 оноо, есөн оновчтой дамжуулалт, долоон удаа самбараас бөмбөг авч галзуурлаа. Тоглолтын тооны харьцаа ойролцоо явж байхад Кристапс Порзингис ээлжит нэгэн техникийн алдаагаа хүртэж тоглолтыг эрт чөлөөлжээ.

Лука Дончич ийнхүү 42 оноо авснаар NBA-ийн плей-офф түүхэнд анхны тоглолтонд хамгийн өндөр оноо авсан тоглогч болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж