Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна | News.MN

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ 2016 оны 02 дугаар  сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс,  хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.

Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллана.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад  хариуцлага тооцох юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-26 180.235.180.6

Энэ хүмүүсийн тархинд юм хийгээчээ жаахан ч гэсэн соёлтой болгомоор байна. Гадаа хаана хамаагүй бие засдагийг болиулах, өндөр торгууль оноох хэрэгтэй байна .

irgen 2016-01-26 202.131.226.139

өөрсдөө цэвэрлэх юм бол бид нар юуны төлөө татвар төлөөд байнаа? одоо болтол социализмаасаа гарахгүй юмаа

zochin 2016-01-26 122.201.20.10

ger horoololiin horoodiig gadna talaa tseverle gej shaardaachee .bz duurgiin 22 horoonii gadna talaar mustsun zam deer ee unsee asgaad baih yum horoonii ajilchid yagaad 50 m tee tsas musuu tseverlehgui baigaa yum ve .zuvhun hotiin tuvuur shaardlaga taviad baih.unsen deer gishgeed yavah hetsuu baina shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж