УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2020.08.18)-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг, 2020 оны төсвийн тодотгол, 2019 оны төсвийн гүйцэтгэл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Байнгын хорооны хуралдааны эхэнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн тодотголтой холбоотой төслүүдийг хэлэлцлээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ