Португалийн Ерөнхийлөгч хоёр хүний амь "аврав" | News.MN

Португалийн Ерөнхийлөгч хоёр хүний амь "аврав"

Португалийн Ерөнхийлөгч хоёр хүний амь "аврав"

Португалийн Ерөнхийлөгч хоёр хүний амь "аврав"

Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза завь нь хөмөрч, усанд живэх аюулд орсон хоёр эмэгтэйг аврахад тусалжээ. Өдгөө 71 настай Ерөнхийлөгч аялал жуулчлалыг дэмжих зорилгоор тус улсын аялал жуулчлалын төвүүдийн нэг Алгарве арал дээр амарч явсан ба түүнийг усанд сэлж байх үед каяк завьтай хоёр бүсгүй ойролцоо нь зугаалж явсан байна.

Гэнэт завь хөмрөхөд бүсгүйдүүд сандран яахаа мэдэхгүй завинаасаа зуурч байсан ба эргээс нэгэн эр сэлж ирээд завь болон бүсгүйчүүдийг чирэх үед хажууд нь сэлж байсан Ерөнхийлөгч хүрч ирэн завийг хамт чирэлцжээ.

Португалийн эдийн засаг нь аялал жуулчлалын салбараас ихээхэн хамаардаг. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар тэр чигтээ уналтад ороод байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Соуза аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд өөрийн биеэр орон нутгуудаар явж, аялал жуулчлалыг сурталжилж байгаа аж.

Их Британийн засгийн газрын хорио цээрийн хязгаарлалтад өртөөгүй улсуудын нэг бол Португал улс. Тус улсыг зорин ирдэг жуулчдын ихэнх нь британичууд байдаг ба жилд дунджаар гурван сая орчим британичууд Португалд ирж амардаг байна. Португал улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 54 мянга гаруй хүн өвчилж, 1700 гаруй хүн нас барсан бол сүүлийн өдрүүдэд хоногт шинээр 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж