Орос багш нар орон нутгийн сурагчдад хичээл заана | News.MN

Орос багш нар орон нутгийн сурагчдад хичээл заана

Орос багш нар орон нутгийн сурагчдад хичээл заана

Орос багш нар орон нутгийн сурагчдад хичээл заана

Боловсрол, шинжлэх ухааны яам өчигдөр (2020.08.17) ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит "Интердом" олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах гэрээ байгуулжээ.

Тус гэрээний хүрээнд, ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулсан, орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан зургаан орос багш манай улсад нэг жилийн хугацаатай ажиллах юм байна.

Орос багш нар ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн лаборатори "Хан-Уул" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны сургууль, Хэнтий аймгийн нэгдүгээр сургууль болон ерөнхий боловсролын лаборатори "Тэмүүжин" цогцолбор сургуульд цахимаар хичээл заах ажээ.

"COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тавигдвал манай улсад хүрэлцэн ирж, дээрх сургуулийн сурагчдад танхимын сургалт явуулах юм байна. Орос мэргэжилтэн багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд "Интердом" олон улсын боловсролын төвөөс цалинжуулах бол байрны зардлыг нь тухайн сургуулиуд хариуцах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2020-08-18 66.181.191.247

манай монголчууд нээх сонин сэтгэхүйтэй, манай сургуульд хар багаасаа турк, сургуулиар явж, дараа нь өөрөө англид бакалавр хамгаалсан хүүхэд байсан юм, гэтэл манай нэг тэрбумтан хүүхдэдээ англи хэлний хувийн багш авна гээд, тэрэнд нь шалгуулсан чинь, тэр монгол нэг бангладеш, шал аймаар дуудлагатай хүүхнийн авч билээ, яач ч бодсон тэр монгол охиныг дүрмээрээ ч тэр, дуудлагаар ч тэр барахгүй байхад л нэг муу халтар монгол охины дээр гарсан даа, монголчууддаа бие биендээ жаахн гэсэн хайртай бай,

Avatar

Zochin 2020-08-18 202.131.225.197

Ym buhend ene Hentii, Bayanhongor 2-iig shahdag baidliig bolimoor ymaa!!! buhel zuiliin urmiig n hamdag bolloo husamiin uldsen hed n huvaadag naatsan

Avatar

Зочин 2020-08-18 49.0.212.4

Одооны ооркууд бол монгол хэлээрээ уншиж бичиж ч чадахгүй болсон

Avatar

Зочин 2020-08-18 49.0.212.4

Социализмын үеийн сүүлчээр төгсгөсөн хэдэн мянган орос хэлний багш нар чинь ажилгүй байна шүү дээ, тэднийгээ бодооч. Соц-ийн үед чинь бүхэл бүтэн орос хэлний багш бэлддэг дээд сургуультай байлаа, "Орос Хэлний Багшийн Дээд Сургууль" гэж, одоо бол Хүмүүнлэгийн Дээд Сургууль болцон л доо

Avatar

иргэн 2020-08-18 66.181.182.75

Одоо ч орос хэл ч угуй англи хэл угуй залуучууд маш их болсон. Оросын ном уншаад хагас дутуу ойлгож бвал болж л бна.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.78.82

Монгол хүн орос англи солонгос япон хятад хэлтэй байх естой!

Avatar

Заагч 2020-08-18 202.179.31.252

Зочин нэрт өмхий х***а ин л байна шт англи хэлээр хогоо хийнэ өмхий английн б**с долоосон хятад вирус харх л байна.латин үгээ ч зөв бичиж чадахгүй peace энх тайван гэсэн үг хог хятад англи хэл хэрэггүй я*****с юм.

Avatar

Зочин 2020-08-18 49.0.212.4

Тэд чинь тэгээд Монгол хэл бичиг зааж чадах уу, дотооддоо Монгол багш нараа, Монгол хүнээ дэмжээчээ

Avatar

Зочин 2020-08-18 202.131.247.12

Хэнд хэрэгтэйюм бол энэ орос хэл заах Үүний оронд Pease Corp шугамаар англи америк багш нар авчирч орон нутгийн хүүхдүүдэд англи хэл заавал хамаагүй ач холбогдолтой бөгөөд хүүхдүүднд хэрэгтэй Энэ худлаа ЕӨК-ийн Путинд долигонох нэг хэлбэр үү

Avatar

зочин 2020-08-18 49.0.212.180

Peace -ээ зөв бичээд америк царайл.

Avatar

Зочин 2020-08-18 66.181.190.88

Чи өөрөө америкийн б**с долоогч юм биш үү

Avatar

Зочин 2020-08-18 150.129.142.39

Хөдөө явж хичээл заах Монгол багш байна уу …байхгуй..сумын сургуулиудын багш нарын орон тоо 50-60 хувиар дутагдаж байгаа. УБ-т ихэнх багш нар бөөгнөрөөд байгаа биздээ. Ийм нөхцөлд гаднаас багш нар ирж өөрийсдийнхээ цалин зардлаар хичээл зааж өгье гэж байгааг дэмжих хэрэгтэй. Шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд,, чи өөрөө хөдөө явахгуй, чиний тэр Америк багш нар чинь хаана байна .

Avatar

Зочин 2020-08-18 103.26.194.116

Өөрсдийнхөө багш нарыг яая гэж байж тэнэгтэх юм.

Avatar

bat 2020-08-18 103.140.10.163

орос шулмасууд

Avatar

Зочин 2020-08-18 66.181.166.35

Царайлаг л юм байшд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж