Тэ Ён Хо: Ким Жон Уны БНХАУ-аас аврал эрсэн дохио | News.MN

Тэ Ён Хо: Ким Жон Уны БНХАУ-аас аврал эрсэн дохио

Тэ Ён Хо: Ким Жон Уны БНХАУ-аас аврал эрсэн дохио

Тэ Ён Хо: Ким Жон Уны БНХАУ-аас аврал эрсэн дохио

Солонгосын хойгт сар дамнан үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер болж, асар их ургацыг хураахаас нь өмнө сүйдэлж орхиод байгаа билээ. Түүнчлэн удирдагч Ким Жон Уны сүүлийн үед хийсэн үйлдэл нь БНАСАУ-ыг үнэхээр хэцүү байдалд орсныг баталж байна.

Наймдугаар сарын эхээр 600 гаруй га будааны талбай, 730 агуулах байр, 179 айлын байр үерт сүйдсэн хэмээн БНАСАУ албан ёсоор мэдээлсэн юм.

БНАСАУ-ын тааруухан дэд бүтцээс болоод борооны улиралд ард иргэд ийнхүү үе үе ихээр хохирдог байна. Жишээлбэл, 1990-ээд онд үерийн улмаас БНАСАУ-ын нийт газар нутгийн 15 хувь нь ашиглах аргагүй болж, хоёр сая гаруй хүн нас барсан түүх бий.

Энэ сарын эхээр Ким Жон Ун үерт өртсөн нутгуудаар зочилж, байдалтай биеэр танилцсан билээ. KCNA агентлагийн мэдээлснээр энэ жилийн үерт хүн нас бараагүй аж. Мөн Ким Жон Ун үерт хохирсон иргэдэд өөрийн хувийн хүнсний нөөцөөс тусламж үзүүлэхийг тушаасан байна.

“Хохирсон иргэдийн амьдралыг аль болох түргэн хэвэнд нь оруулахын тулд яаралтай өдөр тутмын хэрэгцээт хүнс, эм, материаллаг бусад зүйлсээр туслах нь нэн чухал. Тиймээс удирдагч Ким Жон Ун иргэддээ хувийн зүгээс тусалж, иргэд хариуд нь түүнд зүрхнийхээ гүнээс талархал илэрхийлж байна” хэмээн KNCA агентлаг мэдээлжээ.

БНАСАУ-ын дипломат байсан, хожим БНСУ-д дүрвэн гарч, өдгөө өмнөд Солонгосын парламентад суудалтай болсон Тэ Ён Хо дээрх үйлдлийг “Ким Жон Уны хувийн онцгой нөөцийг зөвхөн дайны үед л хэрэглэдэг юм. Тиймээс энэ үйлдэл нь БНАСАУ-ын хүнсний асуудал маш хэцүү байдалд орсныг харуулж байна. Цар тахал, үер гээд хойд Солонгос өнөөдөр маш хэцүү байгаа. Ийнхүү хувийн нөөц рүүгээ хүртэл орсныг эвтэйхэн зарлаж байгаа нь магадгүй Ким Жон Уны БНХАУ-д илгээж буй аврал эрсэн дохио юм. Зөвхөн БНХАУ л Умард Солонгост тусламж илгээж чадна шүү дээ. Гэхдээ хэрвээ Ким Жон Ун Хятадын тусламжид найдаж байгаа бол АНУ-ыг эсэргүүцэх эсэргүүцлээ зөөлрүүлэх л хэрэгтэй болох байх” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BUSINESSINSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-18 66.181.161.57

90 онд бид маш зөв сонголт хийчихсэн байгаам да .Ухаантай болхоороо зөв сонголт хийснүү , аль эсвэл ердөө л ,,Тэнэг хүн тэхий дундуур нь ,, гэдэг болсон уу ? . .. айааан ..

Avatar

Зочин 2020-08-18 202.179.25.13

Amerik bainga tuslamjiin baraa ywuuldag. Irged n haitsag deerh amerkiin tugiig haraad ali ulsiinh gedgiig meddeggui. Tegeed amerkiin esreg uhuulgand awtaj bdg. MONGOLOOR DAMJIJ UMNUD RUU DURWESEN HUNII UG.

Avatar

Зочин 2020-08-18 103.10.23.100

ЭНЭ УЛСЫГ ЗҮГЭЭР БАЙЛГАЛД ДАА ХҮЧТЭЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ ХҮНИЙ ЭРХ ИХ ЯРДАГ ОРЭУУД ЭНЭ УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ИРХИЙГ МӨН БОДОЛЦОХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ

Avatar

зочин 2020-08-18 103.57.95.70

Нохойтой айлуудын нохойг хүчээр авч хүнсний захууд зарж ав байгаа гэсэн ,хүнсний том хямралд орсон байх аа.

Avatar

Зочин 2020-08-18 192.82.68.11

БНСАУ рүү бүлэглэн хориг тавьж гадаад ертөнцөөс тусгаарлан дайсагнаж олон хүний аминд хүргэж байгаа нь естой өөрөө жинхэнэ фашист бодлого юм биш үү Хөрөнгөтний том орнуудад бөмбөгдүүлсэн Югаслав,Ливи Ирак Сири зэрэг орон шиг болохгүйн тул энэ орон атомын бөмбөгтэй болох зорилт тавьсан гэж ойлож байгаа Гэхдээ Улс бүр ийм болбол аюул л даа

Avatar

Зочин 2020-08-18 103.229.121.158

Ккк.2 сая хvн турж vхсэн ч гэх шиг. Ккк. Естой нэг барин тавин гуцна гэж энэ байхдаа!! Одоо манай дэлхийд нэг дор 2 саяулаа елсеед vхэж байдаг хvн байтугай шавьж гэж байхуу!!??

Avatar

Зочин 2020-08-18 27.123.214.2

unen ajee. Horvoo delhii uujim shuu dee
Estimates of the death toll vary widely. Out of a total population of approximately 22 million, somewhere between 240,000 and 3,500,000 North Koreans died from starvation or hunger-related illnesses, with the deaths peaking in 1997.[7][8] A 2011 U.S. Census Bureau report estimated the number of excess deaths from 1993 to 2000 to be between 500,000 and 600,000.

Avatar

Зочин 2020-08-18 202.9.40.9

2020 онд өнөөдрийн байдлаар 7 сая орчим хүн хүнс тэжээлийн дутагдлаас болж үхээд байна.

Avatar

ЗОЧИН 2020-08-18 192.82.66.139

600 га тариалангийн талбай сүйдсэн бол юу ч биш л юм баНА.600 ГА БОЛ МАНАЙ УЛСЫН НЭГ ЖИЖИГ АЖ АХУЙ ЭСВЭЛ ХУВЬ ХҮНИЙ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ. БИЧЛЭГИЙН АЛДАА БАЙХ ЭНД РЕДАКТОР ГЭЖ МАНУУХАЙ БАЙДАГ БОЛОВ УУ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж