Эрдэмтэн, судлаачид технологид суурилсан “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар” боловсруулахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг өнөөдөр (2020.08.18) Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Залуу судлаачдыг дэмжих сан” төрийн бус байгууллага хамтран Шангрила зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва “Нийслэлийн иргэдэд Улаанбаатар хотыг ухаалаг болгох амбиц байх ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь өндөр технологийн салбар болж хөгжих ёстой.
Дэлхийн хотууд дэд бүтэц талдаа, үйлчилгээ талдаа өндөр технологи нэвтрүүлснээр хүмүүсийн оролцоог хөнгөвчилж, урсгал зардлаа бууруулдаг болсон. Улаанбаатар хот хоцорч болохгүй.
Өндөр технологи нэвтрүүлснээр хувь хүний эдийн засаг, өрх гэрийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Тиймээс цаашдаа Улаанбаатар хот бүтцийн хувьд ухаалаг, үйл ажиллагаа нь ухаалаг, үйлчилгээ нь иргэдэд хүрэхэд ч ухаалаг болох шаардлагатай. Үүний тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Мөн нийслэлээс иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор тодорхой төслүүд хэрэгжүүлснээр 50 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн байна.
Цаашид технологийн хөгжлийг нэвтрүүлэх хүрээнд ямар үйлчилгээ ухаалаг болж, иргэдэд хүрэх вэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Инноваци теххнологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодрууллаа.
-Одоогоор нийслэлээс иргэдэд үзүүлдэг ямар үйлчилгээ цахим болоод байна вэ?
-Төрийн үйлчилгээг цахим болгох төсөл 2016 оноос эхлэн хэрэгжсэнээр нийслэлийн Архивын газрын 100 гаруй жилийн датаг цахим болгох ажил хийгдэж байна. Одоогоор ажил 30 гаруй хувьтай явна. Нийслэлээс иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг 19 газар мэдээллээ хоорондоо солилцдог Дундын мэдээллийн сан төсөл хэрэгжүүлсэн. Нэлээн цар хүрээтэй том төсөл болсон. Энэхүү төслүүдийн үр дүнд төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаарддаггүй болсон. Одоогийн байдлаар нийслэлээс үзүүлдэг 51 төрийн үйлчилгээг иргэд төр захиргааны байгууллага дээр очихгүйгээр авах боломж бүрдсэн. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх тендерийн саналыг 100 хувь цахимаар авдаг болсон. Цаашид үргэлжлүүлээд илүү олон үйлчилгээг хороодод хүргэхээр ажиллаж байна.
Анзаарсан бол Улаанбаатар хот өнөөдөр зургаан нэгдсэн үйлчилгээний төвөөр дамжуулж, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Удахгүй хоёроор нэмэгдүүлж найм болгоно.
Улаанбаатар хотын хэмжээнд 170 гаруй хороо бий, иргэд хороон дээрээ очоод үйлчилгээ авдаг болгохоор програм хангамжийн ажил хийгдээд явж байна. Өнгөрсөн жил бид 17 хороон дээр туршиж үзсэн, амжилттай болсон. Энэ үйлчилгээ нэвтэрснээр иргэн дүүрэг, нэгдсэн үйлчилгээний төв рүү явахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга өгчихдөг байх боломж бүрдүүлэхээр төрийн бусад байгууллагатайгаа хамтраад ажиллаж байна.
-Нийслэлийн иргэд аюулгүй орчинд амьдрах боломж нь камержуулалт гэдэг зүйл их яригдах болсон. Энэ талын төсөл хэрэгжүүлж байгаа юу?
-Улаанбаатар хотод өмнө нь янз бүрийн эх үүсвэрээр олон камер тавьсан. Гэвч нэгдсэн сүлжээ, цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар дийлэнх нь ажилладаггүй байсан. Хот бүрт камерын дэд бүтэц чухал. Камераар дамжуулаад хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг хянах боломжтойгоос гадна хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зэрэг маш олон асуудлыг шийддэг. Нэгэнт технологи байгаа учраас энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлж байна. 2020 оны эцэс гэхэд Улаанбаатар хот камерын хяналтын иж бүрэн системтэй болно. Өнөөдөр найман уулзвар дээр замын хөдөлгөөнийг иж бүрнээр хянадаг систем ажилладаг. Уг системийг 30-аар нэмж, 38 уулзвар дээр замын хөдөлгөөнийг иж бүрнээр хянадаг болно. Дээрээс нь 123 уулзвар дээр мөн технологи суурилуулж байна. Хот өөрөө бодлогоо хэрэгжүүлэх технологийн дэд бүтцийн ажлыг хийж байна гэж ойлгох хэрэгтэй.
Технологийн дэд бүтцийн ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд жолооч авто замыг ашигласан хэмжээгээр замын төлбөрөө төлдөг болох боломж бүрдэнэ. Одоо машинтай л бол ашиглалтаас нь үл хамаарч хавтгайруулаад татвар авдаг.
Технологийн дэд бүтцийн ажил бүрэн дүүрэн хийгдсэнээр жолооч яг ямар замыг давтамжтай ашиглаж байна вэ гэдгээсээ хамаарч төлбөрөө төлдөг тогтолцоо руу орох боломжтой болно.
-Улаанбаатар хотын хувьд автомашины түгжрэл нэлээн асуудал болдог. Техник ашиглаад түгжрэлийг сааруулах боломж бий юу, энэ асуудлыг судалж үзсэн үү?
-Хийсэн судалгаа бий. 1000 хүнд ногдох автомашины тоо 50-60 бол хэвийн, 200-гаас дээш гарвал гамшгийн төвшинд хүрсэн гэж үздэг. Манайд 500-гаас дээш гарсан.
1000 хүнд ногдох автомашины тоо 200-гаас дээш гарсан нөхцөлд олон улсын зөвлөмж нь автомашиныг шууд хоригло гэдэг. Хуулийн тодорхой заалтаар юм уу, эсвэл эдийн засгийн аргаар хоригло гэдэг зөвлөмж өгдөг. Харамсалтай нь, манайд улстөржилтөө дийлэхгүй шийдвэртэй хатуу арга хэмжээ авч чадахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн.
Түрүүн ярьсан технологийн дэд бүтцийн төслөө хэрэгжүүлж дууссаны дараа автомашины хөдөлгөөний эрчмийг бууруулах чиглэлд тодорхой хязгаарлалтын, эдийн засагт нь суурилсан арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Жишээлбэл, хамгийн ачаалалтай хэсэгт богино хугацаатай буюу хамгийн ихдээ 2 цагийн хугацаатай автомашинаа байршуулах боломжтой төлбөртэй зогсоол бий болгох. Автозамыг ашиглаж байгаа хэмжээгээр төлбөр төлдөг болох гэх мэтчлэн шат дараатай төлөвлөсөн ажлууд бий. Тэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй технологийн дэд бүтэц хэрэгтэй болчихоод байна.
Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Зочин 2020-08-18 64.119.18.96
МАН хан буруу хүрдтэй тээврийн хэрэгслэлийг 21 оноос импортоор оруулахыг хориглох хэвээрээ юу, одоо захиргааны аргаар машины тоог бууруулах хэрэгтэй, татварыг 10 дахин нэмэх хэрэгтэй, замын хураамжийг том даацын машинаас их авах хэрэгтэй. Намар хавар замыг том машинууд эвдэж дууслаа,
Монгол улсын иргэн 2020-08-18 202.9.46.119
Дагва гуй гэнэт ухаан оров уу. Юун сонин санаанууд хэнээсээ хуулж дэвшүүлээд байнаа. Нэг замаар гэр, ажилдаа явахгүй тэгээд хөагуур явах болж байна. Өөрөө олон орон сууцтай болоод өдөрт өөр замаар явдаг юмуу. Замын төлбөр авлаа гээд барьж байгаа замнуудаа хар. Энэ зуны бороонд хот, хөдөөгүй бараг бүгд эвдэрлээ. Татвар авхаас өөр ажил хийж мэддэггүй хүн үү. Одоо бас орон нутгийн сонгуулийн өмнө баахан зам эхлүүлж төсвиын мөнгө барах нь л дээ МАН. Сонгуулийн шоу
Дамбаа 2020-08-18 202.179.24.134
Энэ уг нь их зөв ажил байна даа. Эрдэмтэд судлаачид, залуу үеийнхнийхээ үгийг сонсож, ажилдаа тусгах нь зөв. Муулахаа л урьтал болгох юм даа. Олон санал дундаас л олигтой ажил гарна.
dambi 2020-08-18 192.82.72.100
Hurd ali taldaa bh n hamaagui. Gagtshuu hurdaa tohiruulj hurdiin huviaraa zuv zalj chadahgui sagsuuchuud olshirson uchiraas mun hen 1 erh darhtnii dulduid bardam zan gargaj hudulguund duremgui avirlaad bgaa edgeer zurchil arilsan tsagt ymarch tenologiin hereggui .Mun huduunuus orj irj haltvar hiih n olshirch bgaag anhaarah heregtei!!!
TAX Payer 2020-08-18 202.131.225.229
Зөрчлийг бууруулахын тулд хууль журам тодорхой бас хатуу чанга түүнийг хэрэгжүүлж мөрдөх нь л хамгийн зөв.. Гэхдээ юуны өмнө нийтийн тээвэр, дэд бүтэцээ тултал нь хөгжүүлчихээд торгоно-торгоно гэж яривал…. Торгосон мөнгө нь хаашаа ч ордог нь мэдэгдэхгүй, дэд бүтэц нь ч хангалттай сайжрахгүй болохоор иргэд бухимдах нь аргагүй.
MGL 2020-08-18 86.12.42.126
Ekhleed yavakh zamtai bolchih l******d mini uhej khevtsen khugshin p***a nar ard tumnees avay avay gee l torgoy torgoy gej l khutsakh yum bugdiig ni neg udur delbelj a****
Зочин 2020-08-18 203.91.115.52
Дагва гэж хулгайч дандаа хөгийн иргэдийн кармаанаа мөнгө суйлах аргаа л бодож суух юм. Ямар пялдага ухаан муутай н**ш вэ.
Mungu irgedees hulgailhaa boliochee tatvar ,sariin tulbur nereer! 2020-08-18 23.227.142.218
Hudlaa mungu humuusees achaad ter n hashaa yund zartsuulagdsaniig hench mdedeggui l bhgui yu. oron suutsnii mungu sar bolgon avdag bj bairnuud n hurj unahad belen haragdaj bna lee. tegsen murtluu barigdaad 3-4 jil l bolj bgaa gesen shuu. Sar bolgon 100.000.00 – 300.000.00 tugrug ail bolgonoos avch bj yagaad brnuudaa aimar balgas bolgood, garajaa usaar durgeed bj bdag bnaa. Derees n gadnaas n harhad ortsnii gerel ch bhgui budag n hovhorood, tsuurtsan brnuud bna leeshd.
Зочин 2020-08-18 112.72.9.150
2050 тай адил бас нэг балай юм хийнэ биздээ! Эрдэмтэн судлаачдын нэр их барих юм, тэд нь хэдэн хоцрогдсон алдар гавьяанд дуртай нехед, эсвэл амбицтай хэдэн залуу!!! Гаргаж байгаа зуйл нь гамшиг, хайран цаг, херенге!!!
Зочин 2020-08-18 202.21.108.182
Авах л юм ярих юм
Зочин 2020-08-18 202.21.104.2
Хотод “Тэнгэрийн тойрог” давхар зам барих төслөө хэрэгжүүлээд төлбөрөө аваач.
Иргэн 2020-08-18 150.129.143.78
Зам шиг зам тавьчихаад телбер нэхээрэй. Бусдаар бол Дамбаочир гарамгайбаатар нараасаа ав аа.
Зочин 2020-08-18 202.126.90.54
Хөдөө орон нутаг ялангуяа Увс Завхан мөн Дархан чиглэлийн засмал замаар зорчигчидоосоо ядаж 6000-10000 төгрөгийн татвар авдаг болоочэээ…өчнөөн мөнгөөр сайхан зам барьчихаад зам сэргээн засах фондгүй байж таарахгүйэээ Эрхэм сайд нараа……
Энэ мэтийн ухааны цар муу залуусийг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй 2020-08-18 64.119.16.152
Тэнэг залуу минь ард түмэн рүү дайрах амархан эхлээд авилгаа бууруул дараа нь шударга татварын системээ хөгжүүл суларсан мөнгөө метроо барь автобусны тоог нэм нийтийн тээврийг үнэгүй болго. Чи бол юу ч мэдэхгүй сураагүй тэнэг залуу байна.
Зочин 2020-08-18 64.119.25.68
Надад зориулж тийм ийм зам барь, зас, зогсоол хий гэсэн хүмүүс бусдаас ажил хийхийг баахан шаардах юм. Нилээд нь МУ – ын авто замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруу талдаа жолооны хүрдтэй машинтай. Ажил гэдэг ямагт зардал, хөрөнгө шаарддаг. Тэр хөрөнгийг бүрдүүлэхийн тул олон зүйлийг төлбөртэй болгохоос өөр аргагүй байгаа байх. Гэтэл төлбөргүй юм хэрэглэх гэсэн хүмүүс улам олшроод байдаг. Яаж зохицуулах юм бол?
метро хэрэгтэй байна 2020-08-18 124.158.126.107
метрогоо хийгээч ээ.
Зочин 2020-08-18 150.129.143.222
Эхний ээлжинд буруу талдаа жолооны хүрдтэй машин импортоор оруулж ирэхээ зогсоо
Mongol 2020-08-18 103.111.68.3
Shuud sondgoi tegsh ruu shiljih heregetei. Bas unadag duguigaar zorchih humuusiig demjij duguin zamaa saijruulah.
Зочин 2020-08-18 202.131.231.11
тэр дэд бүтцийн хамгийн гол зүйл камерууд эсвэл тоног төхөөрөмжүүдээ -40 градусаас хамгаалсан дулаан бүхээгтэй л хийх хэрэгтэй байгаамалдаа
Зочин 2020-08-18 202.72.242.138
юм л даа
Иргэн 2020-08-18 202.21.108.167
Шууд сондгой тэгш рүү шилж өөр ямарч гарцгүй ээ
s** 2020-08-18 103.212.117.98
Наад захын зам, усны шугамыг нь аятайхан тавьж чадахгүй байж юу хуцаад байгаа юм бэ
Зочин 2020-08-18 202.131.249.14
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД УНАХ ЮМАА Л ЯРИАД БАЙНА ДАА, ӨРГӨН УУДАМ НУТАГТАЙ МОНГОЛ ЗАМЫН ТӨЛБӨР БОЛ АХАДСАН БОДЛОГО ШҮҮ,,,
зочин 2020-08-18 203.91.115.44
Хотын зам саяны брооонуудаар бөөн нүх шороо болчихсон энэ замаа засчихаад зам тавьдаг мэргэжлин компанитай болчоод замын төлбөр хураамж ярих хэрэгтэй
Иргэн 2020-08-18 202.21.119.54
Явган хүний замыг сайжруулж тэргэнцэртэй иргэд саадгүй зорчдог болгомоор байна. Дугуйн замыг бүх замын дагуу хиймээр байна. Хотын төвийн замыг их ачаалалтай замуудаар машинуудыг төлбөртэй явуулдаг болгох. Тэгвэл түгжрээ арилах байх.
Хотын уугуул иргэн 2020-08-18 150.129.142.39
Ингэнэ тэгнэ гэж мөн ч их олон жил ийм үлгэр ярьж байна даа. Ядаж нийслэлийн авто замын түгжрэлийг ойрын хугацаанд шийдэчих. Ярианаас харахад, энэ талаар одоо ямарч тодорхой концепци бодлого байгуй гэж ойлголоо. "Технологийн дэд бүтэц" гээч юм гаргаж ирээд татвар төлөгчдийн мөнгийг ойрын 4 жилд тийш нь цацах нь тодорхой болж байна. Тэгээд бүх юм бахь байдгаараа, нөгөө л ерөнхий юмаа ярьсаар дахиад 10 жил болно. ..
Бигэр 2020-08-18 202.9.40.135
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Буруу талдаа хүрдтэй автомашины импортыг зогсоогооч. 1-р эгнээг чөлөөлөх шаардлагатай байна. Хаа дуртай газраа машин тавина. Стандартын шаардлага хангаагүй автомашины зогсоолтой худалдаа үйлчилгээний газрын зөвшөөрлийг цуцлах.