Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлэх ажил эрчимжлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлэх ажил эрчимжлээ

Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлэх ажил эрчимжлээ

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албаны олон талт харилцааг цахимжуулах үйл явц үе шаттайгаар өрнөж байна. Үүний нэг нь Төрийн албаны зөвлөлөөс үйл ажиллагааныхаа үндсэн хэлбэр болох хуралдаанд яриаг бичвэрт буулгах “Чимэгэ” системийг нэвтрүүлж эхэлжээ.

Төрийн албаны шалгалт, маргаан хянан шийдвэрлэх, хүний нөөцийн аудит, сургалт, мэдээлэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд ашиглах боломжтой энэхүү системийг ашиглан дуу бичлэгийг текст файл болгож байна. Энэхүү “Чимэгэ бичээч”-ээр яриаг бичвэр болгон буулгахад зардлаа 50-70 хувь хэмнэж, ажлын ачааллыг 60 хувь хөнгөвчлөх юм.

Мөн төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг нь Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хамтран Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн системийг шинэчлэн хийх ажлыг эхлүүлжээ.

Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл байрших тус удирдлагын систем нь төрийн албаны Цалингийн нэгдсэн систем болон бусад төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдох юм. Ингэснээр төрийн албан хаагчдын цалингийн давхардал, томилгооны зөрчлийг арилгах, статистик мэдээллийн зөрүүтэй тоон үзүүлэлтийг нэгтгэх, мэдээлэл, тоо баримтыг ашиглах, дүгнэх цаг хугацааг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Мөн Төрийн албаны ерөнхий шалгалтын програм хангамжийг шинээр хийх, Өргөдөл гомдол, маргаан хянан шийдвэрлэх систем бий болгох зэрэг ажлуудыг бүрэн цахимжуулж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж