UFC: Хагас хүнд жингийн аварга Жон Жонес жингээ орхилоо

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

UFC: Хагас хүнд жингийн аварга Жон Жонес жингээ орхилоо

UFC: Хагас хүнд жингийн аварга Жон Жонес жингээ орхилоо

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны супер од Жон Жонес өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хагас хүнд жингээ орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр хүнд жин рүү дэвшин орохоор төлөвлөжээ.

Жон Жонес “Өнөөдөр UFC холбоотой утсаар ярьсан. Би хагас хүнд жингээс амралт авч байгаагаа зарлаж байна. Одоо албан ёсоор чөлөөтэй боллоо. Үнэхээр гайхалтай аялал байлаа шүү. Бүхий л өрсөлдөгчид, UFC холбоондоо, мөн хамгийн гол нь үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа” хэмээн бичжээ.

Тэрбээр энэ оны тавдугаар сарын сүүлээр аваргын бүсээ өгөхөө мэдэгдсэн юм. Тухайн үед Жонес хагас хүнд жиндээ Фрэнсис Нганноуд тулалдах санал тавьсан боловч Нганноу хүнд жин рүү өгсөж тулалдах болсон тул уг саналаас татгалзсан.

UFC холбоо ч Жонес-Нганноу гэсэн тулааныг огт тоогоогүй бөгөөд тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт Жонесын шаардлагыг хараад “галзуу” гэж дүгнэж байжээ. Тэрбээр өмнө нь “Хүнд жингийн тулааныг та бүхэн удахгүй харах болно” гэж твиттер хуудастаа оруулж байсан бөгөөд энэ жиргээ нь түүнийг хүнд жинд удахгүй орно гэсэн дохио байж.

Жонес хамгийн сүүлд Доминик Рейестэй тулалдаж, улмаар шүүгчдийн саналаар ялалт байгуулж, Рейест анхны ялагдлыг нь амсуулсан. Өдгөө 33 настай Жонес UFC холбооны жингийнхээ чансааг одоогоор тэргүүлж байгаа бүх цаг үеийн хамгийн шилдэг холимог тулаанчдын нэгд тооцогддог. Тэрбээр нийт 26 ялалт байгуулж, ердөө ганцхан тулаанд л ялагдсан үзүүлэлттэй. 2009 онд UFC холбоог ноёрхож байсан Мэтт Хэмилл түүнийг ялсан цор ганц тулаанч болсон юм.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж