БНХАУ уйгур фото моделийн талаар тайлбар өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

БНХАУ уйгур фото моделийн талаар тайлбар өгчээ

БНХАУ уйгур фото моделийн талаар тайлбар өгчээ

БНХАУ-ын хорих лагерь доторх байдлыг ар гэрийнхэндээ зурвас болгон бичиж, орноос гавлуулан сууж байгаагаа бичлэг болгон илгээсэн уйгур фото моделийг хуулийн дагуу шийтгэсэн хэмээн албаныхан мэдээлжээ.

Хорих лагерьт хоригдож байхдаа ар гэрийнхэндээ зурвас бичиж, бичлэг илгээсэн Мердан Гаппарын тухай бид өмнө нь орчуулан хүргэж байсан билээ.

Холбоотой мэдээ

Уйгур моделийн бичлэг БНХАУ-ын хорих лагерийн байдлыг илчилжээ

Уйгур моделийн бичлэг БНХАУ-ын хорих лагерийн байдлыг илчилжээ

Тэрбээр хорих лагерийн дотоод байдлыг аймшигтай, хүмүүсийг үргэлж эрүүдэн шүүж, тарчлаадаг гэх мэтээр тайлбарлаж байсан юм.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Гаппар хорих лагерьт очихоосоо өмнө ажиллаж, амьдарч байсан БНХАУ-ын өмнөд хэсгийн Фошан хотдоо хар тамхи хэрэглэсний улмаас баригдаж, 16 сарын ял эдлээд, нэгдүгээр сард албан шахалтаар Шинжаанд эргэн ирсэн байжээ.

BBC агентлаг Мердан Гаппарын талаар хэд хэдэн асуултыг БНХАУ-ын засгийн газарт илгээсэн бөгөөд хоёр сарын дараа албан ёсны хариу авсан аж. БНХАУ-ын засгийн газар BBC агентлагийн асуултуудад “БНХАУ-ын шоронгийн тухай хуулийн 37-р зүйлд зааснаар шоронгоос суллагдсан хоригдлыг засгийн газар нүүлгэн, өөр газарт шинэ амьдрал эхлүүлэхэд нь тусалдаг учиртай. Нүүлгэж байх үед Мердан Гаппар өөрийгөө гэмтээх үйлдэл хийж, болиулахыг оролдсон цагдаа руу дайрсан. Улмаар цагдаа нар хууль ёсны дагуу арга хэмжээ авч, Гаппарыг тайвширтал хөдөлгөөнийг нь хязгаарласан байна” хэмээн хариулжээ.

Гаппарын найзууд болон хамаатнуудын хэлснээр тэрбээр Фошан хотод олон жил амьдрахдаа фото модель хийж дажгүй мөнгө олж байсан ч нэг л өдөр Шинжааны Куча хотдоо эргэн ирсэн аж. Гэвч удалгүй Гаппарыг нийгэмшүүлнэ хэмээгээд өндөр хамгаалалт бүхий хүмүүжүүлэх хуаран буюу зарим хүмүүсийн хэлж буйгаар хорих лагерьт аваачжээ.

Энэ мэтээр БНХАУ-ын хүмүүжүүлэх хуарангуудад сүүлийн хэдэн жилийн турш сая гаруй исламын шашинт уйгурчууд хоригдсон билээ. БНХАУ-ын засгийн газрын зүгээс уйгурчуудыг хорьж буй байгууламжуудаа хорих лагерь биш, хэт туйлширсан үзлээс салгаж, дахин боловсрол олгож, хүмүүжүүлэх сургууль хэмээн идэвхтэй мэдээлдэг юм.

Харин ард иргэдийн зүгээс өөр зүйл ярьдаг бөгөөд сүүлийн үед хорих лагериуд мянга мянган хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж, эмэгтэйчүүдэд албадан жирэмслэлтээс хамгаалах аргууд хэрэглүүлж байгаа талаар шуугих болсон билээ.

БНХАУ-ын засгийн газар Гаппарын бичсэн зурвасууд болон бичлэгийн талаар “Түүний бичсэн зүйлс худлаа. Харин бичлэгийн тухайд бол тэрбээр биеийг нь үзэхээр очсон ажилчдад халдаж, хараан зүхэж, зодсоноос гадна өөрийгөө гэмтээх үйлдэл ихээр хийсэн. Өмнө нь цагдаа руу халдсан хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад ийм үйлдэл гаргасанд цагдаа нар түүнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн үзээд, орноос нь гавласан юм” хэмээн тайлбарласан байна.

Харин Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Даррен Байлер, БНХАУ-ын хүний эрхийн ажиглагч Маяа Ван тэргүүтэй эх сурвалжууд БНХАУ-ын тайлбарыг үнэнийг нуух гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа илэрхийлж, “Энэ тайлбар бол БНХАУ-ын хохирогчийг буруутгах нэгэн арга. 2017 онд дахин боловсрол олгох хөтөлбөр эхэлснээс хойш хүмүүс өөрсдийн эрхийн төлөө тэмцэх боломжгүй болж, асарих дарамт, зодуурын доор хилс хэрэг үүрэхээс өөр аргагүй болцгоосон”, “БНХАУ-ын цагдаа нар эрүүдэн шүүж, хүнд хилс хэрэг үүрүүлсэн олон тохиолдол байдаг. Тэд Шинжааны исламчуудад ч гэсэн ижил зүйл хийж байгаа. Би БНХАУ-ын засгийн газрын Мердан Гаппарын талаар өгсөн тайлбарт үнэмшихгүй байна. Үнэхээр тэдэнд нуух зүйл байхгүй юм бол НҮБ-ынхантай хамтарч үйл ажиллагаа явуулах байсан юм” гэх мэтээр байр сууриа хэлжээ.

БНХАУ-ын засгийн газраас BBC агентлагийн илгээсэн ихэнх асуултад тоймтой хариу өгөөгүй аж.

 

эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж