АНУ-ын хамгийн өндөр настай хүн 116 насны төрсөн өдрөө тэмдэглэв | News.MN

АНУ-ын хамгийн өндөр настай хүн 116 насны төрсөн өдрөө тэмдэглэв

АНУ-ын хамгийн өндөр настай хүн 116 насны төрсөн өдрөө тэмдэглэв

АНУ-ын хамгийн өндөр настай хүн 116 насны төрсөн өдрөө тэмдэглэв

АНУ-ын өмнөд Каролина мужид төрсөн Хестер Форд гэх эмэгтэй амьдралынхаа туршид хоёр дэлхийн дайн, хоёр цар тахалтай нүүр тулжээ. Тэрбээр 12 хүүхэдтэй, 68 ач, зээтэй, 125 жич, зээнцэртэй, 120 гуч, зээлдэмтэй аж. Түүний 116 насны төрсөн өдрийн арга хэмжээ өнгөрөгч наймдугаар сарын 15-нд Шарлотт хотод байрлах гэрт нь зохион байгуулагдсан бөгөөд цар тахалтай холбогдуулан зочид гэрт нь оролгүй гадаах гудамжинд бэлгээ үлдээн явж байжээ.

АНУ-ын бүртгэлийн товчоо Хестер Фордыг 1905 онд төрсөн гэж дурдсан бол бүртгэлийн товчооны өөр нэгэн баримт бичигт түүнийг 1904 онд төрсөн хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Хэдийгээр түүний 115, эсвэл 116 настай эсэх нь баттай тогтоогдоогүй ч АНУ-ын Геронтологийн судалгааны төвийн долдугаар сарын 30-нд гаргасан судалгаагаар тэрбээр одоогийн байдлаар Америкийн хамгийн өндөр настай хүн ажээ. Хэрэв Хестер Фордыг 116 настай гэж үзвэл тэрбээр дэлхийн гурав дахь хамгийн өндөр настай хүнээр тодорно. Харин 115 настай гэвэл ялимгүй байр ухарч, дэлхийн зургаа дахь хамгийн өндөр настай хүн болох аж.

Хестер Форд өөрийнхөө урт насалж байгаа талаар “Би зүгээр л зөв амьдарч байна. Ингээд л бол оо” хэмээн ярьжээ.

Орон нутгийн WBTV телевизийн мэдээлж буйгаар Хестер 14 насандаа Жон Форд хэмээх залуутай гэрлэж 15 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлжээ. Түүний нөхөр Жон гангийн үйлдвэрт ажилладаг байсан бол Хестер өөрөө гэртээ 12 хүүхдээ асран, фермерийн аж ахуй эрхэлдэг байсан аж. Нөхөр Жон Форд нь 1963 онд 57 насандаа таалал төгсч, Хестер гэртээ ганцаараа амьдрах болсон ба хэдэн жилийн өмнөөс л гурван охин нь ирж асарч буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Od 2020-08-18 182.160.38.197

Barak Onamagiin avgaitai ymar adilhan ym be kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж