“Гараад ир, найз минь”-д урив

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

“Гараад ир, найз минь”-д урив

“Гараад ир, найз минь”-д урив

“Тоонот” студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомгоо гаргаж, сонсогчидтойгоо баяраа тэмдэглэсэн. Энэ удаа дээр дурдсан хоёр цомогт багтсан дуунуудаа сонсогчдод дахин хүргэхээр “Гараад ир, найз минь” арга хэмжээг наймдугаар сарын 21-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д хийх гэж байна.

Тус студи нь 2018 оноос уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүдийг сонсогчдод хүргэж буй. “Тоонот” студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн), ThunderZ (Б.Өлзий-Учрал) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Тус Эвентэд “Тоонот” студийн уран бүтээлчдээс гадна регги дуучин Ratabuzz, реппер KA, Lil ThugE, дижей Gezeg нар оролцох ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж