Техасын тэнгэрт аварга далайн мөгөөрс үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Техасын тэнгэрт аварга далайн мөгөөрс үзэгджээ

Техасын тэнгэрт аварга далайн мөгөөрс үзэгджээ

Дуу цахилгаантай борооны үеэр тэнгэр лүү хартал аварга том далайн мөгөөрс байж байвал та яах байсан бэ?

Дээрх зурган дээр харагдаж буй далайн мөгөөрсний тэмтрүүл мэт нарийн улаан цахилгаануудыг цаг уурчид Спрайт (дагина) хэмээн нэрлэдэг гэнэ. Тухайлбал8 эдгээр нь тэнгэрт 60-80 км-ын өндөрт маш хурдтайгаар дахин дахин цахилж буй цахилгаан юм.

Яг ийм байгалийн үзэгдэл бол маш ховор тохиолддог аж. Ихэвчлэн хамгийн уртдаа ийм дүрс 10 секунд орчим харагддаг ч борооны үүлнээс болоод газар дээрээс харагдах бараг боломжгүй байдаг аж. Гэтэл тэнгэр судлаач Стефен Хаммел өнгөрсөн сард энэхүү үзэгдлийг Техасын Локе уулан дээрээс дурандаа буулган авч чаджээ.

“Цахилгаан ихэнхдээ хүний нүдэнд тод цагаан, саарал өнгөөр гялсхийн үзэгддэг. Бас хэзээ, хаана цахихыг нь мэдэх бараг боломжгүй байдаг. Харин энэ жил би бараг 70 цаг бороотой тэнгэрийн бичлэг хийж, 70 гаруй аянга, цахилгаан, спрайтыг дүрс болгон хадгалж чадлаа” хэмээн Хаммел ярьсан байна.

Спрайт гэх нэрийг 2011 онд өөд болсон физикийн ухааны профессор Дэвис Сентман өгч байжээ. Тэрбээр “Энэ ховор байгалийн үзэгдэл яг л цахилгааны дагина дэлхийд зочилж буй мэт харагддаг” хэмээн тайлбарлаж байсан аж.

Хаммелийн дүрсжүүлсэнтэй ижил далайн мөгөөрсний хэлбэртэй цахилгаан их ховор тохиолддог байна. Ихэнхдээ энэ төрлийн цахилгаан нэг талаасаа эхлэн нарийссан шулуун дүрс үүсгэн үзэгддэг. Түүнийг нь харин лууван цахилгаан хэмээн нэрлэдэг аж.

Иймэрхүү цахилгаанууд ихэвчлэн дэлхийн гадаргаас маш хол зайд цахилдаг ч асар том хэмжээтэй тул газар дээрээс гэлтгүй сансраас ч харагддаг байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж