Шинэ төрлийн коронавирус анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд олон мянган залуусыг нэг дор цуглуулсан усан сангийн үдэшлэг, хөгжмийн наадам болсон нь шүүмжлэл дагуулжээ. Дэлхий нийтээрээ үхлийн аюулт цар тахалтай тэмцэж байх энэ цаг үед ийнхүү олон мянган хүнтэй үдэшлэг зохион байгуулсан нь зохимжгүйн дээр маш эрсдэлтэй үйлдэл гэж судлаачид шүүмжилж байна.
Ухань хотод дөрөвдүгээр сард хөл хориог бүрэн цуцалсан бөгөөд “Wuhan Maya Beach” усан парк нь зургадугаар сараас 50 хувийн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ.
Нийт 11 сая хүн амтай тус хотод тавдугаар сараас хойш дотоодод нь нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй ба орон нутгийн эрх баригчид цар тахлыг намжааж чадсан гэж үзээд, 400 орчим аялал жуулчлалын дурсгалт газар, жуулчдын ихээр зорин очдог газруудын үйл ажиллагааг сэргээсэн байна. Эдгээр газрууд нь хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа ба “Wuhan Maya Beach” усан паркийн хувьд эмэгтэй үйлчлүүлэгчдийн тасалбарыг 50 хувь хөнгөлөөд байгаа аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ