Лукаку гангарч, Уотфорд шинэ дасгалжуулагчаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.08.18-нд нийтлэгдсэн

Лукаку гангарч, Уотфорд шинэ дасгалжуулагчаа танилцууллаа

Лукаку гангарч, Уотфорд шинэ дасгалжуулагчаа танилцууллаа

ВЛАДИМАР ИВИЧ УОТФОРД БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧААР ТОМИЛОГДЛОО

Английн хөлбөмбөгийн Уотфорд багийг өнгөрсөн улиралд Нижел Персон удирдаж, тун хангалтгүй амжилт үзүүлж, Премьер лигийн 19-р байранд орсон билээ. Уламжлал ёсоор Премьер лигт 18-20 дугаар байруудад орсон багууд доод лиг рүү унадаг. Ирэх жилээс Английн хөлбөмбөгийн хоёрдугаар лиг буюу Чемпионшип дивизонд өрсөлдөх болсон Уотфорд баг шинэ ахлах дасгалжуулагчаа танилцууллаа.

Шинэ ахлах дасгалжуулагчаар өдгөө 43 настай, Грекийн дээд лигийн ПАОК болон Израилийн Маккаби Тел Авив зэрэг багуудыг дасгалжуулж байсан Владимир Ивич тодорчээ. Түүнтэй баг нь нэг жилийн богино хугацааны гэрээ байгуулсан байна. Тэрбээр “Миний хувьд Англид анх удаа ирж байгаа тул аль болох хурдан дасах хэрэгтэй байна. Багаа хурдан хугацаанд дээд лигт гаргах нь миний хувьд маш чухал зүйл" хэмээжээ.

РОМЕЛУ ЛУКАКУ ГАЙХАЛТАЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

Германд зохион байгуулагдаж буй Европа лигийн хагас шигшээ шатанд Ромелу Лукаку гайхалтай цувралаа үргэлжлүүллээ.

Италийн Интер Милан баг Шахтер Донецк багтай УЕФА Европа лигийн хагас шигшээд таарч тоглон, 5:0 харьцаагаар ялалт байгуулжээ. Ийнхүү Европа лигийн финалд Интер болон Европа лигийн дархан аварга, таван түрүүтэй Испанийн Севилла багууд хоорондоо таарлаа.

Украины Шахтер Донецк багийн энэхүү хожигдол 2018 оны арваннэгдүгээр сард УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Манчестер Ситид 6: 0 харьцаатайгаар хожигдсоноос нь хойшхи Европ дахь хамгийн том ялагдал нь болжээ.

Мөн бельги довтлогч Ромелу Лукаку энэ тоглолтод хоёр гоол оруулан 10 тоглолт дараалан Европын тэмцээнд оруулаад буй цуврал нь үргэлжилж, нэг улиралд 50 тоглолтод оролцсон 2011 оны Самуэль Это /53/ болон Хавьер Заннетти /52/ нараас хойшхи анхны Интер Миланы тоглогч боллоо.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж